Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа
Сангийн сайд Ч.Улаан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Хуулийн төсөлд татварын хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон ойлголтын зөрүү байдгийг арилгах нэмэлт өөрчлөлтийг тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, “ татвар ногдох их хэмжээний орлого” гэдгийг хэрхэн тооцох талаар татвар, цагдаа, прокурорын байгууллага хооронд ойлголтын зөрүү  үүсдэг. Үүнээс болж  татвар төлөөгүйтэй холбоотой эрүүгийн хэрэг цагдаа, прокурорын шатанд хэрэгсэхгүй болох тохиолдол гардаг байна.

Тиймээс Сангийн сайд Ч.Улаан энэ ойлголтын зөрүүг нэг тийш шийдэх хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай шийдвэрлэж  өгөхийг УИХ-ын даргаас  хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан