Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Хөрөнгө орлогоо мэдүүлээгүй 38 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
АТГ-аас хөрөнгө орлого болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өгөөгүй 96, хугацаа хожимдуулж өгсөн долоон албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар 27 байгууллагын удирдах ажилтанд албан бичиг илгээсэн. Энэ талаар тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Энхтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Одоогоор хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлоо мэдүүлээгүй хэчнээн албан тушаалтанд хариуцлага тооцсон байгаа бол?
-Улсын хэмжээнд 46 мянган албан тушаалтан хөрөнгө орлого болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өгөх учиртай. Тэднээс 103 нь мэдүүлгээ гаргаж өгөөгүй, хугацаа хожимдуулсан байгаа. Тиймээс манай газраас тухайн албан тушаалтныг томилсон, ажилд авсан эрх бүхий удирдах ажилтнуудад нь холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох тухай албан бичиг илгээсэн. Энэ дагуу өнөөдрийн байдлаар 38 албан тушаалтанд хариуцлага тооцсон байна.
-Тэдэнд ямар хариуцлага тооцсон бэ?
-Тэдний хоёр нь ажлаас халагдсан, нэгийнх нь хоёр сарын цалинг 30 хувиар бууруулсан, 12-т сануулга, 18-д нь анхааруулга өгчээ. Харин тавыг нь эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа болон бусад шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн байна.

Б.Алтан
0 Сэтгэгдэл