Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Эйфелийн цамхгийг зөндөө л нэг “худалджээ”

Францын бэлгэ тэмдэг болж дэлхийн дахинаа нэрд гарсан, Парисын дурсгалт газрын нэг, өөрийн зохион бүтээгч Гюстав Эйфелийн нэрээр нэршсэн Эйфелийн цамхаг бол уран барилгын хамгийн нэртэй байгууламжийн нэгд зүй ёсоор орно. Үнэндээ энэ цамхгийг мэдэхгүй хүн манай гариг дээр байхгүй гэхэд болно. Зөвхөн 2006 онд гэхэд л энэ цамхагт зочилж дээр нь гарсан хүн 6,7 сая болсон бол баригдсанаас нь хойш энд ирсэн хүний тоо 236,4 саяд хүрчээ.
Гэхдээ 1887-1889 оны хооронд хоёр жил барьсан, 10100 тонн жинтэй, 324 метр өндөр энэ цамхгийг өнгөрсөн 125 жилийн хугацаанд 20 орчим удаа “худалдах” оролдлого гарч байж. Эдгээрээс 1925 онд луйварчин Виктор Люстиг гэгч цамхгийг хоёр ч удаа хаягдал төмөрт худалдахаар оролджээ.
1960 онд английн Дэвид Сэмс гэгч иргэн Эйфелийн цамхгийг голландын нэгэн фирмд мөн л хаягдал төмөр гээд зарчихаж. Гэхдээ тэрээр цамхгийг шинэчлэх гэж байгаа гэсэн Парис хотын захиргааны хуурамч бичиг баримт ашиглсан байна. Гэхдээ тэрээр хаягдал төмрөө тухайн үеийн ханшаас даруй тав дахин хямд үнэлсэн нь голландын фирмийг “шуналд” хөтөлжээ. Харамсалтай нь залилагч шоронд орж, өнөөх фирм сая сая долларгүй хоцорчээ.
Үүний зэрэгцээ 1954 онд шведийн дуудлага худалдааны танхимын нэг эзэн цамхгийг зэврэхээс хамгаалах будгаар будна гэсэн санал тавьж 50 тонн будаг худалдан авах мөнгө зээлээд ор сураггүй алга болсон байна.

0 Сэтгэгдэл