Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2025 оны арваннэгдүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Хангай, Хэнтийн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 1-3 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 2-4 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 2-4 хэм хүйтэн байна.


2025 оны арваннэгдүгээр сарын 22-ноос 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 22-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 22, 25-нд нутгийн зарим газраар, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хойд хэсгээр, 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 24-нд ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан