Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ө.Золбаяр Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны даргаас чөлөөлөгдөж, МАН-ын Нарийн бичгийн дарга боллоо

Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар нэр дэвшүүлж байгаагаа Бага хурлын гишүүдэд танилцууллаа.
МАН-ын орон тооны Нарийн бичгийн даргад:

  • Н.Энхбаатар
  • Б.Пүрэвдагва
  • Ө.Золбаяр
  • С.Мөнгөнчимэг
  • М.Цэлмүүн 

Орон тооны бус Нарийн бичгийн даргад:

  • Д.Сумъяабазар
  • Б.Чойжилсүрэн
  • Д.Мөнхсайхан нарыг Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар сонгов.

МАН-ын Удирдах зөвлөлд Ерөнхийлөгчийн гэх хүмүүс олон байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг хүмүүс орсон байна. МАН-д Ерөнхийлөгчийн нөлөө их байгаа нь эндээс харагдаж байна. МАН бие даасан шийдвэр гаргаж ажиллаж чадах уу? гэсэн сэтгүүлчийн асуултад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хариулав.

Тэрбээр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын тодорхой албан тушаалтнуудын талаар асууж байна. Энэ бол улс төрийн албан тушаалтнууд. Энэ хүмүүс өмнө нь манай намын Бага хурлын гишүүд байсан. Энэ удаагийн Ерөнхийлөгч МАН-аас сонгогдсон учир Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Тамгын газрын дарга гэсэн улс төрийн албан тушаалтнууд Бага хурлын гишүүдийн бүрэлдэхүүнд байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд намын дотод үйл ажиллагаанд оролцдоггүй. Энэ намд  30 гаруй жил зүтгэсэн учир мэдээж хамт ажиллаж байсан хүмүүс байхыг үгүйсгэхгүй.
Жишээлбэл, Нарийн бичгийн даргаар сонгогдсон Ө.Золбаяр дарга бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан зөвлөхийн ажлаа өгөөд, намд орон тооны нарийн бичгийн даргаар ажиллаж байна. ЕТГ-ын ажлыг намын ажилтай давхар хаших юм шиг буруу ташаа мэдээлэл гарсныг залруулж байна гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан