Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Улсын дугаар гурван оронтой тоонд шилжихгүй
Энэ оны сүүлчээр буюу арванхоёрдугаар сараас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг гурван оронтой тоотой болгох талаар яригдах боллоо. Энэ талаар Замын цагдаагийн газрын хошууч Б.Сүхбатаас тодрууллаа.
-Арванхоёрдугаар сараас эхлэн автомашины дугаар гурван оронтой тоонд шилжинэ гэж ярих юм. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Одоогоор манай Замын цагдаагийн газарт энэ талаар яригдсан юм алга.
-Гэхдээ өнгөрсөн жил энэ талаар судалгаа хийсэн байх аа?
-Авто тээврийн газраас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг гурван оронтой болгох судалгаа хийсэн. Тухайн үед Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Хууль зүй дотоод хэргийн сайд зөвшөөрч тушаал гаргавал энэ оны сүүлчээр гурван оронтой тоотой болгох ажил эхлүүлэхээр яригдаж байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар энэ талаар ямар нэгэн ажил эхлүүлэх талаар санал өгсөн юм алга.
-Улсын дугаарын дөрвөн оронтой тооны нөөц хэр байгаа бол?
-Энэ талаархи мэдээллийг харьяа яамнаас асуусан нь дээр байх. Гэхдээ юутай ч дуусаад юм уу гурван оронтой тоонд шилжих дээрээ тулаагүй л болов уу.
-Жолооны үнэмлэх хэзээнээс хэвлэгдэж эхлэх вэ?
-Арваннэгдүгээр сараас эхлэн хэвлэгдчихнэ. Хүлээгдэж буй жолооны үнэмлэхүүдийг богино хугацаанд хэвлэх хүчин чадалтай тоног төхөөрөмж суурилуулсан байгаа.
Энэ оны сүүлчээр буюу арванхоёрдугаар сараас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг гурван оронтой тоотой болгох талаар яригдах боллоо. Энэ талаар Замын цагдаагийн газрын хошууч Б.Сүхбатаас тодрууллаа. -Арванхоёрдугаар сараас эхлэн автомашины дугаар гурван оронтой тоонд шилжинэ гэж ярих юм. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Одоогоор манай Замын цагдаагийн газарт энэ талаар яригдсан юм алга.
-Гэхдээ өнгөрсөн жил энэ талаар судалгаа хийсэн байх аа?
-Авто тээврийн газраас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг гурван оронтой болгох судалгаа хийсэн. Тухайн үед Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Хууль зүй дотоод хэргийн сайд зөвшөөрч тушаал гаргавал энэ оны сүүлчээр гурван оронтой тоотой болгох ажил эхлүүлэхээр яригдаж байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар энэ талаар ямар нэгэн ажил эхлүүлэх талаар санал өгсөн юм алга.
-Улсын дугаарын дөрвөн оронтой тооны нөөц хэр байгаа бол?
-Энэ талаархи мэдээллийг харьяа яамнаас асуусан нь дээр байх. Гэхдээ юутай ч дуусаад юм уу гурван оронтой тоонд шилжих дээрээ тулаагүй л болов уу.
-Жолооны үнэмлэх хэзээнээс хэвлэгдэж эхлэх вэ?
-Арваннэгдүгээр сараас эхлэн хэвлэгдчихнэ. Хүлээгдэж буй жолооны үнэмлэхүүдийг богино хугацаанд хэвлэх хүчин чадалтай тоног төхөөрөмж суурилуулсан байгаа.
У.Бадам
0 Сэтгэгдэл
























