Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Дэд сайд Э.Эрдэнэжамъянд эрүүгийн хэрэг үүсгэжээ
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, зарлан дуудах хуудас өгчээ. Учир нь, дэд сайд Э.Эрдэнэжамъян нь МАХН-ын дарга Н.Энхбаярын Интерполоор хайгдаж байгаа Н.Энхтуяа, Буяа нарыг битгий хай гэж захидал бичсэн нь мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулсан гэж үзсэн байна. Энэ талаар Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. “Өчигдөр АТГ-ынхан надаас гэрчийн мэдүүлэг авах гэж ирсэн. Өнөөдөр сэжигтнээр татах зарлан дуудах хуудас авчирч өглөө. Тодорхой асуудлаар АТГ-т сэжигтний үүднээс байцаалт өгөх болж байх шиг байна. Шалтгаан нь Интерпол руу захиа бичсэн үү, үгүй гэдэг асуудлаар хэрэг үүсгэж байгаа гэнэ.
Интерпол гэдэг бол олон улсын цагдаагийн байгууллага, манай улс гишүүнээр нь элсэн орсон.Энэ байгууллага нь өөрөө дагаж мөрдөх хуультай байдаг. Энэ хуулийн дагуу бүх гишүүн байгууллагын үйл ажиллагаа зохицуулагдаж байдаг юм. Интерполын вэб сайтад монголын хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгаа гэж бичсэн байна. Энэ бол Энхтуяа, Буяа хоёр. Уг нь, хар тамхи, зэвсэгийн наймаа, тероризм, хүн худалдаалах зэрэг хүнд гэмт хэрэгт холбоотой хүнийг интерполоор эрэн сурвалжилдаг. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа нарыг хайж байна. Үүнд манай намынхан хуралдаад байр сууриа илэрхийлсэн. Ер нь, Н.Энхбаярт холбогдох хэргийг улс төрийн зорилготой зохиомол гэмт хэрэгт гэж үзэж байгаа. Энэ хэрэг нотлогдоогүй, хууль бус нотлох баримтад тулгуурлаж шүүх шийдвэрээ гаргасан гэж үздэг.
Би намын гишүүний хувьд одоо ч гэсэн миний байр суурь ийм байгаа. Цаашид ч ийм байр суурьтай байх болно.
Интерпол үндсэн хуульдаа зааснаар хүний эрх, арьс өнгөөр ялгаварлах, шашин шүтлэг, улс төрийн хэрэгтэй холбоотой зүйлд оролцох ёсгүй байдаг. Тиймээс би “Та бүхэн энэ асуудлаа тодорхой судалсан уу. Энхбаяр гэдэг хүн буруутай гэдгийг шүүхээс эцэслэн тогтоогоогүй байна. Мөн маш олон хуульч, өмгөөлөгчид энэ хэргийг улс төрийн зорилготой гэж харж байгаа. Тиймээс энэ хэрэгт улс төрийн зорилго байна уу гэдгийг тогтоох шинжээч явуулаач” гэж Интерпол руу захидал илгээсэн. Энэ захиаг Монголын салбар руу явуулсан юм шиг байгаа юм. Үүнийг ЦЕГ  шийдэх боломжгүй болохоор АТГ руу явуулсан юм болов уу гэж ойлгосон. Уг нь, АТГ-ын оролцох хэрэг биш л дээ. Ер нь, монголын хүчний байгууллагынхан олон улсын гэрээ конвенц хүний эрхийн асуудалд тулгуурласан зүйлүүдийнхээ мэдлэгийг дээшлүүлэхгүй бол Интерполынхон ирээд энэ хэргийг улс төрийн зорилготой гэдгийг тогтоовол эвгүй л байдалд орох магадлалтай. Миний хувьд мөрдөн байцаах ажилд саад учруулсан зүйл байхгүй.
Дэд сайд гэдэг хүний эрх үүргийн хүрээнд Интерпол руу захиа явуулахад тэр байгууллага хийж байсан ажлаа зогсоохгүй л дээ. Харин бидний хүсэлтээр тус байгууллага шинжээчээ нааш нь явуулж болно” гэж дэд сайд Э.Эрдэнэжамъян болсон зүйлийн талаар тайлбар хийсэн юм.

Д.МӨНХ
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан