Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Ард түмний төсөв АН-ынх, дарга нарын төсөв МАН-ынх
Монгол Улс ирэх жил хэдэн төгрөг зарлагадаж, хэдэн төгрөг олох вэ гэдгээ хууль тогтоогчдоороо хэлэлцэж байна. Шинэчлэлийн тодотголын Засгийн газрын боловсруулсан анхны төсвийг цөөнхийнхөн тийм ч таатай хүлээж авахгүй байгаа. Тухайлбал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг 25 жил ажилласан багш нарт нэг удаа олгох 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж, эмч, сургуулийн ажилтнуудад олгох тэтгэмжийг өгөхгүй гэж төсөвт тусгаж оруулж ирээгүйд МАН-ын гишүүд эсэргүүцэлтэй хандаж, өдөр шөнөгүй хэрэлдэн байж эл асуудлыг зохицуулсан. Өөрөөр хэлбэл, дээрх мөнгөн тэтгэмжийг эхний ээлжинд ялгавартай байдлаар өгөхөөр тусгуулаад буй.
Мөн МАН-ынхан ирэх жилийн төсөвт тэтгэвэр тэтгэмжийг нэмэх тухай мөнгө суулгаагүй хэрнээ, Ерөнхий сайдын багцад 50 тэрбум төгрөг ямар ч задаргаагүй суулгасан нь буруу хэмээн бас л шаардлага тавьж байж задаргааг нь олж авсан.
Энэ мэт зүйлүүдийг МАН-ынхан цөөнхийн байр сууринаас хандаж шийдвэрлүүлж байгаа нь ард түмэнд, тэр тусмаа алслагдсан аймаг, суманд амьдарч байгаа багш, эмч нарт таалагдсан асуудал болов. Магадгүй тэднээс хамгийн өндөр үнэлгээг ч авч мэдэхээр болсон.
Харин юу ярьж, хэлж байгаагаа төдийлэн анзаардаггүй, шударга царайлах гэж оролдсон зарим хүн намынхаа хийсэн ажлыг үгүйсгэх юм. Үгүйсгэх, үгүйсгэхдээ бүр өмнө нь Төр барьж байсан үеэ ч үгүйсгээд олны өмнө илчлээд орхив.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт өчигдөр бүлгийнхээ хурлын мэдээллийг сэтгүүлчдэд өгөхдөө ингэж хэлэв. “Шинэчлэлийн Засгийн газар анхны төсвийг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирлээ. Шинэчлэлийн Засгийн газрын төсвийг би шинэчлэгдсэн, арай өөр, ард түмэн рүүгээ хандсан төсөв байх болов уу гэж бодож байлаа. Гэтэл тэгсэнгүй. Хуучинсаг, байдаг л нэг төсөв оруулж ирлээ. Энэ төсвийн онцлог нь ард түмэн рүү биш сайд дарга нарыг дэмжсэн, хуучин төсөв оруулж ирж хэлэлцүүлж байна” гэж эрхэм гишүүн Бүлгийнхээ ахлагч Н.Энхболдтой ам уралдан ярьсныг ард түмэн цэнхэр дэлгэцээр харсан байх.
Бичигч миний бие С.Бямбацогт гишүүний өмнөөс хий хоосон зүйл зохиож бичээгүй. Ард түмэн зурагтаар хараагүй байлаа гэхэд эл хуралд суусан сэтгүүлчид үүнийг хоёр чихээрээ сонссон гэдэгт найдаж байна. Яагаад үүнийг ингэж хэлээд байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанд Монголын төрийг МАН л барьсан. 1996 оныг эс тооцвол шүү дээ. Уг нь 2004-2008 оны Засгийн газрыг “Үндэсний эв нэгдлийн” тодотголтой болгож хоёр хоёр жилээр ээлжилж төр барихаар тохирч Ц.Элбэгдорж тэргүүлж эхэлсэн. Гэвч М.Энхболд суурин дээрээ 180 градус эргэж Ц.Элбэгдоржийн өрөөнд дайран орж түүний толгойлсон Засгийн газрыг түлхэн унагасан. Унагасан ч гэж дээ, энэ үед угаасаа МАН олонх болсон байв. Тухайн үед зүгээр л АН-д тал зассан дүр үзүүлсэн хэрэг. Энэ үед ч Засгийн газрын төсвийг МАН олонхиороо л шийддэг байсан.
Гэтэл С.Бямбацогт гишүүн “Шинэчлэлийн Засгийн газрын төсөв хуучинсаг, ард түмнийг бус дарга нарыг дэмжсэн байдаг л нэг төсөв” гэж хэлээд байгаа нь юу өгүүлээд байна вэ. Өнгөрсөн хугацаанд төрийн толгойд байсан МАН төсөв батлахдаа ард түмнээ бус, дарга нараа дэмждэг байсан юм бус уу, би буруу ойлгоогүй бол.
Юутай ч эрхэм гишүүн намынхаа булхайг тэр чигт нь дэлгэж орхилоо.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
neeree l tegdeg baisan yum bn l daa
за хоёр хэрээ биенийхээ харыг гайхав гэдэг шиг л байна ш дээ
ENE YU YARIHAA MEDDEGGUI TENEG BOLOBSROLGUI SDA shuu dee
harin yag esrefeeree.
Зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярчихсан юм биш үү?
Энэ улс төрчид Сонгуулийн маргааш л амлалтаа мартдаг Барааны үнэтэй уялдуулан цалин тэтгэвэрийг нэмэх ёстой Манайх 4 жил дуугүй явж байгаад сонгууль дөхөхөөр л бидэнд хайртай болж ирдэг Тэтгэвэр тэтгэмжийг жил болгоны төсөвт суулгах ёстой Ард түмэн чинь идэх хоолтой баймаар байна шүү Та нар ард түмэнгүйгээр яах юм бэ Сонгууль гэж үнэхээр албан тушаалын солиорол хамгийн муу хүмүүс гардагийг ихэнх улс орон харуулж байна Хэн сайн худлаа ярьж чадаж байна тэр л сайн улс төрчид болдог юм байна
Хамгийн их уншсан