Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Н.Батцэрэг: Сумын Засаг даргыг иргэдийн саналд үндэслэж сонгох боломж бүрдүүлье

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эсвлийн бүлгийн хурлаар дөрвөн асуудал хэлэлцсэний нэг нь Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байв. Тус бүлгийнхэн энэ хуулийн төслийг дэмжиж, орон нутгийн сонгуулиас өмнө батлах шаардлагатай гэж үзжээ.

Хэдхэн хоногийн өмнө өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж баталлаа гэхэд энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үеэр хэрэгжүүлэх боломж бүрдэх үү гэсэн асуултыг “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгт тавилаа.

-УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт нарын өргөн барьсан хуулийн төслийг орон нутгийн сонгуулиас өмнө баталж, хэрэгжүүлэх боломжтой. Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн цөөхөн зүйл заалтад өөрчлөлт оруулж байгаа учир цомхон хуулийн төсөл л дөө. Өөрөөр хэлбэл, сумын Засаг даргыг сонгохдоо тухайн сумын багийн иргэдээс санал хурааж, хамгийн олон санал авсныг нь сумын ИТХ дээд шатны буюу аймгийн Засаг даргаар батламжлуулна гэсэн заалт бий.

Орон нутгийн сонгууль арваннэгдүгээр сарын 21-нд болж, тэрнээс 7-10 хоногийн дараа орон нутгийн шинэ тутам байгуулагдсан ИТХ-ын ажил эхэлнэ. Тэдний хэлэлцэх анхны асуудал бол сумын Засаг даргад нэр дэвшүүлэх. Тиймээс орон нутгийн сонгуулийн дараа бүх сум багт дээрх шинэ хуулийн зохицуулалтын дагуу сумын Засаг даргаа сонгох нөхцөл бүрдэнэ. Дээрх хуулийн төслийг энэ долоо хоногт биш юм аа гэхэд ирэх долоо хоногт хэлэлцэж, батлах шаардлагатай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан