Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Сайд С.Эрдэнийн эхнэр, охин, хүү, туслах нь Баянгол дүүрэгт нэр дэвшиж байна
Орон нутгийн сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Сонгуульд янз бүрийн угшил, гаралтай эрхмүүд нэр дэвшиж буй. Олны танил нэгэн байхад, огт танихгүй нэгэн ч энэ сонгуульд “уралдахаар” зэхэж байгаа аж. Гэхдээ хэний дэмжлэгтэйгээр яаж нэр дэвшиж байгаа нь хачирхалтай.
Баянгол дүүрэг 39 төлөөлөгч сонгох ёстой аж. Мэдээж олон суудал авахын тулд тус дүүргийн АН сонгогдох магадлал өндөртэй хүмүүсийг дэвшүүлж байгаа нь ойлгомжтой. Тэгвэл энэ дүүрэгт Засаг ноёноос эхлээд бүх л шатанд нь алба хашсан одоогийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн эхнэр, хүү, охин нь нэр дэвшиж байгааг нэгэн эх сурвалж өгүүлэв. Мөн эх сурвалжийн хэлснээр эрхэм сайдын жолооч, туслах нь байсан хүн ч энэ сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж “сойгдож” байгаа юм байна.
Тодруулбал, С.Эрдэнэ сайдын эхнэр Н.Нинжбадгар Баянгол дүүргийн 20 дугаар хороонд нэр дэвшиж байгаа бол Эрдэнийн Ганболор наймдугаар хороонд нэр дэвшиж байна. Харин Эрдэнийн Содгэрэл нь намын жагсаалтаар орон нутгийн парламентад нэр дэвшиж байна. Түүний туслахаар нь ажиллаж байсан Т.Сэр-Од гэдэг бүсгүй мөн дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийг төлөөлөхөөр зэхэж байгаа бололтой.
Уг нь, Үндсэн хуулиар бол хэн ч ямар ч шатны сонгуульд нэр дэвших эрхтэй. Тиймдээ ч тэднийг нэр дэвшихийг үгүйсгэсэнгүй. Хамгийн гол нь Баянгол дүүрэгт өөрийн вант улсаа тогтоохыг ийн эрмэлзэж буй эрхэм сайд үүнийхээ эхлэлийг гэр бүл, ойр тойрныхоо хүмүүсийг төлөөлөгч болгосноор тавьж байгаа бололтой. Өчигдөр л гэхэд жиргээчид, “Хэрэв Баянгол дүүрэгт АН ялбал С.Эрдэнэ сайдын эхнэр нь Засаг дарга болж, охин нь орлогч нь болох байх” гэхчлэн мессэж тарааж байсан. Энэ хэдийгээр тоглоом наргиан мэт боловч үнэн хэрэгтээ эрхэм сайд вант улс байгуулах эхний алхамаа үүгээр баталгаажуулж байгаа бололтой.  

Д.Намнан
0 Сэтгэгдэл
арай л дэндэж байна аа энэ улстөрчид бүр гэр бүлээрээ мануусыгаа захирч толгойг нь угаах нь ээ. Ерөөсөө нэг гэрээс нэг хүн л нэр дэвшдэг хууль баталбал яасан юм бэ арай даварч байгаа юм биш үү
энэ нэг эргүү юм өөрийгөө баянгол дүүргийн эзэн гээд бодчихсон юм байхдаа одоо баянгол дүүргээс зайлаачээ байхдаа юу хийсэн юм бэ өөрөө л баяжсан байхдаа эхнэр нэь үхэж залуу авгай аваад дээр нь өчнөөн байр аваад барилга байш,ин газар гээд болсон юм бишүү бүх хүсэл чинь биелээгүй юу бүх хүсэл чинь биелэсэн нь баймаар юм хүсэлээ гүйцээвэл үхэх цаг чинь болсон гэсэн үг дээ
арай л дэндэж байна аа энэ улстөрчид бүр гэр бүлээрээ мануусыгаа захирч толгойг нь угаах нь ээ. Ерөөсөө нэг гэрээс нэг хүн л нэр дэвшдэг хууль баталбал яасан юм бэ арай даварч байгаа юм биш үү
goe xellee gej
oo bas yamar ch surguul soel togsoogui bagiin naiz ni ner devshij bga gesn
гоё хэлсэн
то
за хр ир тт
h
горьдвоо гөлөг чинь
nutgiin ner baastahgyi shvv. AHiig dagaj navsaganaad l.
zov zov
Yagaad bolohgui gej..hen negen uls torch um u ner aldartai hunii ar geriihen ter huneesee bolj eldev hel amnaas aij yal avsan um shig nam gum yavah yosgui gej boddog um. Tord ajillahaar ternii hamatan sadangej tsolluulaad, tuhani huvi huni ni ooroo mundag chadvatai baij bolno.Songuulid devshig l dee, gargah uguigee ard tumen oorsdoo shiideg
zov zov
Yagaad bolohgui gej..hen negen uls torch um u ner aldartai hunii ar geriihen ter huneesee bolj eldev hel amnaas aij yal avsan um shig nam gum yavah yosgui gej boddog um. Tord ajillahaar ternii hamatan sadangej tsolluulaad, tuhani huvi huni ni ooroo mundag chadvatai baij bolno.Songuulid devshig l dee, gargah uguigee ard tumen oorsdoo shiideg
estoi davarlaa bnshd ain
зө зө удахгүй өөрөө ерөнхийлөгч, эхнэрээ ерөнхий сайд, хүүгээ спикер, охиноо олонхын бүлгийн дарга болгох юм байна л даа
гоё хэлсэн
Хамгийн их уншсан