Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
АЙМАГ, ДҮҮРГИЙН ИТХ-Д 2765 ХҮН ӨРСӨЛДӨНӨ
СЕХ-ноос өгсөн мэдээллээр аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 985 суудлын төлөө 2765 хүн өрсөлдөхөөр болжээ. Уг 985 суудлын 689-ийг мажоритар буюу тойрогт, 336-г нь пропорциональ буюу намын жагсаалтаар сонгох юм. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 21-нд болох орон нутгийн сонгууль холимог тогтолцоогоор явагдаж, саналын хуудсыг автомат машинаараа тоолохоороо онцлогтой.
Орон нутгийн сонгуульд зургаан нам, хоёр эвсэл оролцохоо илэрхийлжээ. Тэднээс МАН, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам дангаараа нэр дэвшүүлсэн бол МАХН зарим орон нутагт ИЗНН-тай, зарим газарт МҮАН-тай эвсч мөн цөөнгүй тойрогт дангаараа нэр дэвшүүлсэн аж. Түүнчлэн зарим хэсэгт МҮАН дангаараа нэр дэвшүүлсэн байна.
МАН-аас 1029, АН-аас 1019, ИЗНН-аас 115, МАХН-ИЗНН-ын “Иргэний шударга ёс эвсэл”-ээс 28, МҮАН-аас 46, МАХН-МҮАН –ын “Шударга ёс” эвслээс 69, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас зургаа, МАХН-аас дангаараа 332 хүн нэрээ дэвшүүлэх нь. Мөн 134 хүн аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуульд бие даан нэр дэвшүүлэхээр бүртгүүлсэн гэнэ.
Сумын ИТХ-ын сонгуульд 6828 суудлын төлөө 16369 нэр дэвшигч өрсөлдөх юм байна.

0 Сэтгэгдэл