Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Цаасан мэндчилгээг цахим болгоё

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд санаачлага гарган, УИХ-аас томилогддог байгууллагуудын удирдлагад хандаж, дараах үүргийг хүргүүлээд байна.

1.Цаасан мэндчилгээг цахим болгох:

Жил бүрийн шинэ жил, бусад баяр, тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан төсвийн байгууллага болон төрийн өмчит компаниуд өөр хоорондоо баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэхдээ хэвлэмэл цаасан ил захидал ашиглаж байгаагаас гадна оргилуун дарс, бэлэг сэлтийг илгээдэг болоод удаж байна. Энэ нь төсвийн хөрөнгийг хэмнэх, зардлыг багасгах зорилт тавьж буй өнөө үед удирдлагын зардлыг нэмэгдүүлж, хэт үрэлгэн байдлыг бий болгож байна. Зөвхөн өмнөх жишгээр тооцоход Улсын Их Хурлын даргын хувьд би, шинэ жилийн мэндчилгээг 300 гаруй албан тушаалтанд явуулах болох нь. Энэ бүгдийг хэвлэх, хүргэх зардал татвар төлөгчдийн халааснаас л гарна.

Иймд албан мэндчилгээ явуулдаг журмыг шинээр тогтоон хэрэгжүүлж эхлэх шаардлагатай бөгөөд орчин үеийн мэдээллийн технологи, интернэтийн давуу тал /зардалгүй/-ыг ашиглан цахим хэлбэрээр явуулдаг байх нь зүйтэй.

2.Бага зардлаар баяр тэмдэглэх:

Баяр ёслол, ой, тэмдэглэлт үйл явдлыг ёслон өнгөрүүлэхдээ хэт нүсэр зохион байгуулах нь төр, захиргааны болон төсвийн байгууллагуудын үргүй зардлыг асар их нэмэгдүүлж байна. Ялангуяа шинэ жилийн баярыг тэмдэглэх үеэр энэ байдал илүү тод мэдрэгддэг.

Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, баяр цэнгээнийг архидалт болгон хавтгайруулдаг зохисгүй ийм явдлыг энэ шинэ жилийг тэмдэглэхээс эхлэн зогсоох саналтай байна. Ажил бүтээлээрээ тэргүүлсэн хүнийг урамшуулж дэмжихдээ эдийн засгийн хэлбэрээр, ажлын үр дүнтэй нь шууд уялдуулах нь зөв юм.  Байгууллагууд жил бүр “оны шилдэг”-ээ тодруулж, цом, аваргын тууз, жаазтай бичиг зэргийг өгдөг нь сэтгэл санааны хувьд таатай хэдий ч амьдралд нэмэр болох нь ховор.

Цаашид төсвийн байгууллагуудын хувьд тэмдэглэлт үйл явдал, баярыг ёслон өнгөрүүлэхдээ аль болох бага зардлаар энгийн тэмдэглэх нь зүйтэй гэжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан