Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Монгол чоно авлахаар Улан –Үдийн анчид Буриадад ирнэ
Сүүлийн үед монголын чононууд хил даван Буриадын Хиагтын районы хил дагуу олширч эндхийн малчид, аж ахуй эрхлэгчдйиг чирэгдүүлж эхэлжээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр бол энэ араатнууд 18 үхэр, 13 хонь, 30 адуу идэж орхисон гэнэ. Чонын учруулсан хохирлын хэмжээ сая рубль руу ойртож байгаа ч орон нутгийн анчид хүчрэхээ больжээ. Ийм болохоор Буриадын фермерүүдийн холбооны тэргүүн Баир Балжиров хотын анчдаас тусламж хүссэн байна. Тэрээр ингэж ангийн бригад гаргаж тусалбал агнасан араатных нь тоогоор урамшуулал өгөхөөр амлажээ. Хотын анчид буу зэвсэг, багаж хэрэгсэл сайтай ч туршлага байхгүй. Гэхдээ бүх талаар хамтран ажиллана, хилийн орчимд ан хийх зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас нь авсан гэжээ. Ийнхүү монголоос нүүдэллэн очиж ихээхэн уршиг тарьж байгаа чоно авлахаар Улан-Үдэ зэрэг том хотын анчид Буриадад ирэх гэж байгаа юм байна. “Анчид ойрын үед цугларч, буриад руу гарна, хүссэн хүн оролцож болно. Тэгээд ч энэ идэвхтэй сайхан амралт болно” гэж Буриадын байгаль орчны хяналтын албаны мэргэжилтэн Дамба Цыренов сурвалжлагчид ярьжээ.
Хэл амыг нь ойлгодгоор нь Монголоос анчид авахгүй дээ. Хятад руу аваачаад кинонд тоглуулах байсым
Манай чоно хүртэл үгэнд орохоо больжээ, ууг нь тэднийг хүний нутаг руу битгий яваад бай,өөрийнхөө нутагт шүлхий өвчин тарааж сүйдэлчихгээд байгаа зээрнүүдийг хяналтандаа авч болохгүйг нь нухаад бай гэж хэлсиймсан...Монголын чоно байхдаа яахав дээ
ЮУГНЭЭЭ..... УЛАН-ҮДЭ-с Буриадад анчин ирнэ гэнээ... битгий эргүү юм бичиж байгаач,,, Буриадын төв нь Улан-Үдэ... НИЙСЛЭЛ Нь ГЭСЭН ҮГ... БУРИАДЫН ТОСГОНД ХОТЫХ Нь АНЧИД ИРНЭ ГДГ ч юмуу иймэрхүү маягаар бичээээээээч!!!!!!!!
mongoliin chono mongoloos an hiihee boliod orosod ochij oros mal iddeg bolson yum bna.tiim uu.ingej l oilgoloo.
нутагт нь онгоц машин хөлөглөөд хядаат байхаар хил давж байгаан байна л даа зайлуул
Оросуудруу хэдэн Чонон сүлд явуулчихья
Улаан-Үд хот чинь Буриадын нийслэл биз дээ. Улаан-Үдээс Буриадад ирнэ гэж юу гэж байгаа юм бэ сэтгүүлч гуай????????????????????????
Сүүлийн үед монголын чононууд хил даван Буриадын Хиагтын районы хил дагуу олширч эндхийн малчид, аж ахуй эрхлэгчдйиг чирэгдүүлж эхэлжээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр бол энэ араатнууд 18 үхэр, 13 хонь, 30 адуу идэж орхисон гэнэ. Чонын учруулсан хохирлын хэмжээ сая рубль руу ойртож байгаа ч орон нутгийн анчид хүчрэхээ больжээ. Ийм болохоор Буриадын фермерүүдийн холбооны тэргүүн Баир Балжиров хотын анчдаас тусламж хүссэн байна. Тэрээр ингэж ангийн бригад гаргаж тусалбал агнасан араатных нь тоогоор урамшуулал өгөхөөр амлажээ. Хотын анчид буу зэвсэг, багаж хэрэгсэл сайтай ч туршлага байхгүй. Гэхдээ бүх талаар хамтран ажиллана, хилийн орчимд ан хийх зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас нь авсан гэжээ. Ийнхүү монголоос нүүдэллэн очиж ихээхэн уршиг тарьж байгаа чоно авлахаар Улан-Үдэ зэрэг том хотын анчид Буриадад ирэх гэж байгаа юм байна. “Анчид ойрын үед цугларч, буриад руу гарна, хүссэн хүн оролцож болно. Тэгээд ч энэ идэвхтэй сайхан амралт болно” гэж Буриадын байгаль орчны хяналтын албаны мэргэжилтэн Дамба Цыренов сурвалжлагчид ярьжээ.
0 Сэтгэгдэл
2015.04.13
2014.02.21
2014.02.16
2013.10.31
2013.02.01
2013.01.17
2012.10.29
























