Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
НИЙСЛЭЛИЙН ХҮНДЭТ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ ТОДОРЛОО
Улаанбаатар хот үүсч хөгжсөний 373 жилийн ойн баярын хүрээнд ажил үйлс, хөдөлмөр бүтээлээрээ манлайлсан нийслэлийн шилдэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд шагнал гардууллаа. НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн олон улсын Монгол судлалын холбооны хүндэт ерөнхийлөгч, доктор профессор Шагдарын Бираг “Монгол Улсын хүндэт иргэн”-ээр өргөмжилж, НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар шагналыг нь гардууллаа. Мөн нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, Б.Батчулуун,\П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн дарга, мэдрэлийн мэс заслын ахмад эмч\, Н.Түвшинбаяр \жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпын алт мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар,гавьяат тамирчин\ Н.Төгсцогт \боксын үндэсний шигшээ багийн тамирчин олимпын мөнгөн медальт, гавьяат тамирчин\, С.Ням-Очир\жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн болон олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин\ С.Батцэцэг\чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин \У.Мөнх-Эрдэнэ\боксын үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн болон олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин нарын есөн хүнийг нийслэлийн билэг тэмдэг бүхий “Хангарьд” одонгоор шагналаа. Нийслэлийн 373 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, НИТХ-ын тэргүүлэгчдийн 1998 оны 23, 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн, амьжиргааны баталгаажих төвшингээс доогуур орлоготой өрхийн дотоодын итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа нийт есөн оюутанд “Хотын даргын нэрэмжит тэтгэмж”-ийг буцалтгүй тусламж болгон олгосон юм.
0 Сэтгэгдэл
























