Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүнийн үнийг бууруулна

Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөрт Зам, тээврийн сайд А.Гансүх, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар өнөөдөр гарын үсэг зурлаа. 

TLF дэд хөтөлбөр нь өргөн хэрэглээний барааны тээвэр, логистикт тулгарч буй хүндрэлийг  богино хугацаанд  шийдэхэд чиглэжээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх вагон хангалтыг нэмэгдүүлж, ачаа эргэлтийг хурдасгах улмаар ачаа тээвэрлэлтийн өртгийг бууруулах, Тяньжин-Замын-Үүд чиглэлийн ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний парк, ачааны терминалын хүчин чадлыг нэмэгдүүлэх таван зорилтыг дэвшүүлсэн байна.

Зам, тээврийн яам нь зохицуулалтын чиглэлээр дараах хэд хэдэн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний тээвэрт зориулж өдөрт хоёр удаа хатуу хуваарьтай галт тэргээр 24-н цагийн дотор тээвэрлэнэ. Мөн Улаанбаатар болон Замын-Үүд боомтын төмөр зам, авто замын тээврийн терминалын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн шинэ жил, цагаан сарын баяр, улирлын чанартай ачаа барааны нийлүүлэлт ихэсдэг үеэр ачааллыг бууруулахад чиглэсэн тусгайлсан хөтөлбөрийг урьдчилан хэрэгжүүлэхээр боллоо.

Эдгээр арга хэмжээг цогцоор нь авж хэрэгжүүлснээр бизнес эрхлэгчид ажлаа зөв төлөвлөх, бизнесийн эргэлт хурдасч, өргөн хэрэглээний барааны өртөг тодорхой хувиар буурах юм. Энэнхүү  дэд хөтөлбөр гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болох бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг улирал тутам Монголбанкны Захирлуудын зөвлөл, Зам, тээврийн яамны Сайдын зөвлөлд тус тус  танилцуулахаар болжээ.
0 Сэтгэгдэл
Amjilttai heregjuulhiig husen erøøe.
Хамгийн их уншсан