Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Хүүхдийн хоолны зардлын дундаж нормативыг нэмэгдүүллээ
Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны нэг өдрийн зардал 400 төгрөг байсныг ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс 600 төгрөг болгохоор Засгийн газрын хуралдаанаас тогтоол гарлаа. Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардал 8-10 цаг ажилладаг цэцэрлэгт 1100 төгрөг байсныг 1650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувиллын болон тусгай цэцэрлэгт 1600 төгрөг байсныг 2400 төгрөг болгож нэмэгдүүлэхээр болж байна. ¬Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдардаг нэг хүүхдийн хоолны зардал 1545 төгрөг байсныг мөн нэмэгдүүлж 2315 төгрөг болгохоор Засгийн газрын тогтоолд тус тус тусгажээ.
Энэ тогтоол нь ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд хүүхдийн хоолонд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, орчны  ариун цэвэрт тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад үүрэг болголоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан