Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Авто замын сүлжээний эхлэлийн цэгт салбарынхан нь ирж хүндэтгэл үзүүллээ


Монголд авто замын салбар үүсч хөгжсөний 83 жилийн ойн өдөр өнөөдөр  тохиож байна. Ойн баярын өдрөөрөө Монгол Улсын нүүр царай болсон авто замыг барьж бүтээхэд гар бие, оюун ухаан, эрдэм мэдлэгээ харамгүй зориулж ирсэн авто замчид маань авто замын сүлжээний эхлэлийн цэгт ирж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч  Б.Батзаяа, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Р.Онон, Монголын авто замчдын холбооны тэргүүн Т.Бямбаа болон авто замын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлгчид оролцсон юм.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх “Авто замын зураг төсөл боловсруулах, авто замын барилгын ажил, засвар арчлалтын ажлуудын технологийг шинэчилж, орчин үеийн, манай орны нөхцөлд тохирсон дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх үүднээс Засгийн газрын  тогтоолоор “Авто замын хяналт,  эрдэм шинжилгээ, судалгааны төв”-ийг шинээр байгуулаад байгааг дуулгахад таатай байна. Мөн Авто замын салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Авто замын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна” гэдгийг онцолж байлаа.

Үүний дараа Монгол Улсын Авто замын сүлжээний төв цэгээс дөрвөн зүг найман зовхист зорчдог хэрэглэгчдийнхээ аян замын ерөөлийг билэгдэж, Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд ном айлдан нийт авто замчдынхаа буян заяаг даатгасан юм.

2012 онд авто замын салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 118,2 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 141,4 тэрбум, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 70,5 тэрбум төгрөгөөр 3100 орчим км авто замын 87 гэрээт ажил хийгдэж байгаагаас 370 гаруй км хатуу хучилттай авто замыг ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байна.

Мөн энэ үеэр ажил үйлсээрээ манлайлагсад салбарын “Тэргүүний авто замчин” тэмдгээр шагнуулсныг салбарын сайд гардууллаа гэж Зам, тээврийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан