Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Б.Батбилгүүн: Хатгал тосгоны иргэд бид сонгууль өгөх боломжгүй болчихоод байна
Монгол Улсын Үндсэн хуульд хүн сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэдийн хувьд энэ эрх нь зөрчигдөөд байгаа аж. Ирэх сарын 21 болох Орон нутгийн сонгуульд Хатгал тосгоныхон иргэдийнхээ төлөөллийг оруулах боломжгүй болчихоод байгаа юм байна. Энэ талаар Хатгал тосгоны захирагч Б.Батбилгүүнтэй ярилцсан юм.
-Хатгал тосгоны хувьд сум болох боломж бий биз дээ. Эдийн засгийн хувьд аялал жуулчлалаас багагүй хөрөнгө мөнгө босгох боломжтой байх?
-Хөгжих бүрэн боломжтой. Зуны улиралд манай Хатгал тосгоноор гадаадын 40 гаруй мянган жуулчин дайран өнгөрдөг. Энэ хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудал үнэхээр хүндрэлтэй байдаг юм. Эдийн засгийн хувьд ч тэр биеэ даасан чадамжтай шүү дээ. Алаг-Эрдэнэ сумаас дутахааргүй хүн амтай. Улсаас сум хөгжүүлэх гэх мэтээр маш их мөнгө төсөвлөж байгаа. Гэтэл манай Хатгалд энэ мөнгө огт оногддоггүй юм. Учир нь тосгон гэдгээр нь хасчихдаг. Энэ мөнгө Алаг Энэ мөнгө Алаг-Эрдэнэ суманд оччихдог. Тэр сум нь манайхтай адил 3000 гаруй хүн амтай. Ирсэн мөнгөө манайд бус сумандаа зарцуулаад л дуусдаг. Энэ мэтээр Хатгал тосгон маань Монгол Улсын хатавчинд л байна.
-Хуучин Хатгал хот гэдэг байсан. Хэзээнээс эхлээд тосгоны статустай болсон юм бэ?
-Хатгал тосгон маань орон нутгийн чанартай хот байсан юм. 1990-ээд оны эхэн үед үйлдвэр аж ахуйн нэгжүүд нь татан буугдсан. Үүнээс үүдээд шилжилт хөдөлгөөн ихсэж 1000 гаруйхан хүн амтай болсон юм. Тэр үед статусыг нь өөрчилж тосгон болгосон. Гэтэл өнөөдөр сумын дайтай сум байхаар болчихоод байна. Яахав Захирагчийн ажлын албан нь 10 гаруйхан хүнтэй ажилладаг.
-Сум болгож өгөөч гэдэг хүсэлтээ урьд өмнө нь тавьж байсан уу. Сум болоход тийм байх ёстой гэсэн шаардлага байдаг юм болов уу?
-Газар зүйн байршил, цаашдын чиг хандлага, эдийн засгийн үзүүлэлтийг харгалзаж үзээд УИХ-аар шийднэ гэсэн байгаа. Энэ бүх зүйлийг бүрэн хангасан. Хатгалыг сум болгохыг дэмжсэн сумын ИТХ-ын тогтоол, Хөвсгөл аймгийн ИТХ-ын тогтоол, Хатгалын иргэдийн гарын үсэг байхад үүнийг шийдэж өгөхгүй байна.
Хэдэн удаа хүсэлт тавьсан бэ. Яг ямар хариу өгдөг юм бэ?
2001 оноос хойш л хөөцөлдөж байгаа асуудал. Хот эрх зүйн тухай хуулийг судалж шинэчилнэ л гэсэн хариу өгдөг.
-Орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болсон гэж байна. Яг ямар шалтгаан үүсээд байгаа юм бэ?
-Аймаг, сум, дүүргийн сонгуулийн тухай хууль гэж гарсан шүү дээ. Багт мандат хуваарилна гэж заасан. Энэ хуульд тосгон гэсэн нэг ч үг байхгүй. Бид сонгуульд оролцмоор байна гэсэн хүсэлтээ гаргаад  асуудлыг шийдэж өгөөч гэхээр өөрсдөө шийд гэдэг үгийг СЕХ өгсөн. За тэгвэл хоорондоо зөвшилцөөд сонгуульд оролцох гэхээр хууль зөрчих гээд байна.
-Өнгөрсөн хугацаан орон нутгийн удирдлагуудаа яаж сонгож байсан юм бэ?
Тосгоны захирагчаа Хот эрх зүйн тухай хуулиар сонгуулийн насанд хүрсэн иргэдээсээ санал хураагаад сонгочихдог юм. Иргэдийн хурлыг 2008 оноос Алаг-Эрдэнэ сумаас 10 Хатгалаас сонгоод яваад байсан. Гэтэл шинэ хуулиар 5000-аас дээш хүн амтай сум 27 төлөөлөгч сонгох ёстой. Үүнийг гуравны нэг буюу ес нь намын жагсаалтаар орно. Үлдсэн мандатаа хуваах гэхээр асуудал үүсээд байгаа. Хуульд багт мандат хуваана гэж байгаа бол тосгон орхигдчихоод байна. Тосгоныг багийн нэгэн адилаар үзнэ гээд байгаа юм. Гэтэл хуулиараа тосгон нь багаас өөр.
-Сум болгох гарц нь зөвхөн УИХ. Тэгвэл танайхаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандаад хуулийн төсөл санаачлуулаад хэлэлцүүлж болдоггүй юм уу?
-Хөвсгөл аймгаас сонгогдсон гишүүд хуулийн төсөл санаачлаад явж байгаа. Үүнийг л зөв гарцаар нь шийдэж өгөөч гэдэг хүсэлтийг хүргүүлэхээр бид ирсэн юм.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Zuw zuw alag erdene sumiig bodwol Tom xun am ixt bolxoor sum bolox bolomjtoi yamar negen xereg garaad sumaasaa todorxoilolt awaxad asuudal garch irdeg. Tosgon gesen ug tomeo chini xaana ch xereglegddgui mongol ulsiin xuulind garch irdeggui yum bnle yalangya gadaadad yawax xund bol todorxoilolt xetsuu baidag yum. Urid ni tom xot baisan gazar shuu de toirgoos garsan gishuud ene talaar sain ajlaasai gej bodoj bna.
Хамгийн их уншсан