Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Түймэрт хохирсон дэд ахлагчид 20 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор боллоо
Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ой, хээрийн түймэр унтрааж яваад түймэрт өртөн эрүүл мэндээрээ хохирсон тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч А.Болорсүхийн гэр бүлд орон сууц худалдан авахад нь дэмжлэг болгон 20 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгох шийдвэрийг Онцгой байдлын ерөнхий газраас гаргаад байна.

Дэд ахлагч А.Болорсүхийн хувьд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд залуу гэр бүл өөрсдийн орон сууцгүй юм. Залуу гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулж ийнхүү буцалтгүй тусламж олгох шийдвэрийг ОБЕГ-ын даргын зөвлөлийн өчигдрийн хурлаар хэлэлцсэн юм.
Түүний биеийн байдал нь сайжирч байгаа, БНСУ-д эмчлүүлж байна.
А.Болорсүхийн БНСУ-д эмчлүүлэх эмчилгээний зардал болох 240 сая төгрөгийг Засгийн газраас олгосон билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан