Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
iPad Mini-гийн үнэ 329 ам.доллараас эхэлнэ
“Apple” компани iPad-ынхаа мини хувилбарыг тун удахгүй худалдаанд гаргах гэж байна. iPad Mini 7,2 мм зузаан, 300 грам жинтэй байх бөгөөд 16 гегабайтын багтаамжтай нь 329 ам.доллараас эхэлж байгаа бол 64 гегатай нь 659 ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. Apple ийнхүү үнээ тогтоосон нь өрсөлдөгч таблетуудаасаа хавьгүй өндөр байна гэж зах зээлийн шинжээчид хэлж байна. “Apple”-ын iPad-тай өрсөлдөгч Kindle Fire болон Nexus 7 зэрэг таблетууд 199 ам.доллараар худалдаалагдаж байгаа юм.
Apple-ийн шинэ бүтээгдэхүүн iPad Mini бол өмнөх таблетын жижигрүүлсэн хувилбар огтхон ч биш, зөвхөн шинэ загвар гэж ойлгох хэрэгтэй хэмээн компанийн удирдлага танилцуулж байна. Урьдчилсан захиалгыг нь энэ баасан гаригаас авч эхлэх iPad Mini-гийн дэлгэц нь өмнөх хувилбаруудтайгаа яг адилхан том хэмжээтэй, камерын хүчин чадал ч ижилхэн гэнэ. Гэхдээ өмнөх таблетуудаасаа нэг давуу талтай нь хүний нэг гарт багтахаар болсон учраас Mini хэмээн нэрлэсэн бололтой.
Дашрамд сонирхуулахад, сүүлийн үед таблет компьютерийн худалдаа нэмэгдсэнээр персонал компьютерийн борлуулалт жилийн дотор найман хувиар унаад байгаа юм.


“Apple” компани iPad-ынхаа мини хувилбарыг тун удахгүй худалдаанд гаргах гэж байна. iPad Mini 7,2 мм зузаан, 300 грам жинтэй байх бөгөөд 16 гегабайтын багтаамжтай нь 329 ам.доллараас эхэлж байгаа бол 64 гегатай нь 659 ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. Apple ийнхүү үнээ тогтоосон нь өрсөлдөгч таблетуудаасаа хавьгүй өндөр байна гэж зах зээлийн шинжээчид хэлж байна. “Apple”-ын iPad-тай өрсөлдөгч Kindle Fire болон Nexus 7 зэрэг таблетууд 199 ам.доллараар худалдаалагдаж байгаа юм. Apple-ийн шинэ бүтээгдэхүүн iPad Mini бол өмнөх таблетын жижигрүүлсэн хувилбар огтхон ч биш, зөвхөн шинэ загвар гэж ойлгох хэрэгтэй хэмээн компанийн удирдлага танилцуулж байна. Урьдчилсан захиалгыг нь энэ баасан гаригаас авч эхлэх iPad Mini-гийн дэлгэц нь өмнөх хувилбаруудтайгаа яг адилхан том хэмжээтэй, камерын хүчин чадал ч ижилхэн гэнэ. Гэхдээ өмнөх таблетуудаасаа нэг давуу талтай нь хүний нэг гарт багтахаар болсон учраас Mini хэмээн нэрлэсэн бололтой.
Дашрамд сонирхуулахад, сүүлийн үед таблет компьютерийн худалдаа нэмэгдсэнээр персонал компьютерийн борлуулалт жилийн дотор найман хувиар унаад байгаа юм.


0 Сэтгэгдэл
























