Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
218 асуултын 174-Т НЬ БШУЯ хариу өгчээ
Шинэчлэлийн Засгийн газар анхныхаа шийдвэрээр Төрийн ордныг түмэн олонд нээлттэй болгосон бол энэ сарын 12-нд ард иргэдийнхээ санал бодлыг сонсох, хүлээж авах “11-11” төвийг нээсэн. Ингэснээр иргэн өөрийн биеэр эл төв дээр очих болон “11-11” тусгай дугаар руу залгаж, шинэчлэлээр шийдэх олон асуудалд өөрийн санал санаачлагыг төрийн бодлогод чөлөөтэй тусгах боломжтой болсон юм. Өнгөрсөн 11 хоногийн хугацаанд БШУЯ-д хандсан 218 асуулт, санал ирсний 85 хувьд нь буюу 174-д нь тус яамны мэргэжилтнүүд хариу өгчээ. Үүнээс гадна БШУЯ бие даан “1209” дугаарыг энгийн утасны тарифаар ажиллуулж, боловсрол, шинжлэх ухааны салбарт хийх шинэчлэлд иргэн бүрийн саналыг авч байгаа гэнэ. Энэ мэт төр, иргэнийг холбосон ажил үр дүнгээ өгч эхэлж байгаад иргэд ам сайтай байна.
0 Сэтгэгдэл
























