Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
ЕРӨНХИЙ САЙДААС ЦӨМИЙН ХАЯГДЛЫН ТАЛААР АСУУВ
УИХ дахь АН-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл М.Батчимэг, Р.Бурмаа, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан асуулга тавьжээ. Асуулгад “УИХ-аар хэлэлцэж буй Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төслийн нэгдүгээр хавсралтын 16.5-д тусгагдсан цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг ашиглахтай холбоотой асуудал бидний анхаарлыг татаж байна. Энэ нь монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах асуудлыг хөндсөн, үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал юм. Иймд УИХ-ын гишүүн бид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-ыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд танд дор дурдсан асуулгыг тавьж, тодорхой мэдээллийг хуульд заасан хугацаанд албан бичгээр ирүүлэх, УИХ-ын нэгдсэн чуулганд сонсгохыг хүсч байна. Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын лиценз, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээлэл өгөх.

Монгол Улсын Ерөнхийлөгч Япон улсын Фукушимагийн цөмийн ослын дараа цөмийн хаягдлын тухай асуудлаар 184 тоот зарлиг гаргасны зэрэгцээ  2009 онд УИХ-аар батлагдсан “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, “Монгол Улсын цөмийн энергийн тухай хууль” зэргийг эргэн харж, шаардлагатай нөхцөлд бодлогоо шинээр боловсруулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Энэ дагуу Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулах. Монгол Улсын Засгийн газраас цөмийн эрчим хүчний асуудлаар цаашид баримтлах бодлогын талаар мэдээлэл өгөхийн хүссэн байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан