Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЭЭР СХД-ИЙН ЭМНЭЛГИЙГ ӨРГӨТГӨНӨ

Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар Азийн хөгжлийн банкны зээлийн талаар хэлэлцсэн юм. Азийн хөгжлийн банкны 5 дахь төслийг Монголд хэрэгжүүлснээр 400 сая ам.долларын зээл авах боломж бүрдэх юм байна. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйл ажиллагаанд зарцуулагдах уг зээлийг 2016 он хүртэл авах аж. Эхний ээлжинд орж ирэх 60 сая ам.долларыг эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж. Үүнээс 25 сая ам.доллараар Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг олон төрлийн үзлэг, оношилгоо хийх хүчин чадалтай амбультортой болон 300 хүний ортой болгож өөрчлөхөөр болсон байна. 2016 онд ашиглалтад орох уг эмнэлгийг жишиг болгохоор шийджээ.
Цусны аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл ахуйн байдлаа сайжруулж, халдвараас сэргийлэх зэрэгт 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн аж. Азийн хөгжлийн банк өөрсдөө төсөл, зургаа гаргаж, хэрхэн яаж зарцуулж байгааг хянадаг системтэй тул элдэв хардлага сэдрлэг гардаггүй гэдгийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал хуралдааны үеэр тайлбарлав. Ингээд уг зээлийн гэрээг хамтарсан хуралдаанд оролцсон 15 гишүүн бүгд дэмжлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан