Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
ШАТАХУУН БОЛОН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАРИНА
Засгийн газ­рын ирэх дөрвөн жилийн үйл ажил­­­­­лагааны хө­­төл­бөр бат­лагдсан. Мөн тө­рөөс ирэх онд мөнгөний бод­логын талаар баримтлах чиг­лэлийн төсөл саяхан гараад байгаа. Энэ бод­логын хүрээнд Монголбанк ин­фля­цыг нам тогтвортой төвшинд барих, тэр дундаа ирэх жилүүдэд найман хувь болгож бууруулна гэсэн. Ингээд Монголбанк Засгийн газартай хамтарч гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.  Энэ нь хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүн, шатахууны жижиглэнгийн худалдаа,  барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах, өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах  дэд хөтөлбөрүүдээс бүрдэнэ. Ингээд Засгийн газар, Монголбанктай зөвшилцөж хөтөлбөр гардан хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгох бөгөөд тэдэнд хяналт тавьж ажиллах аж. Үүнээс гадна  
Засгийн газар хөтөлбөрийн нийт санхүүжилттэй тэнцэх хэмжээний дунд хугацааны үнэт цаасыг  ирэх оны эхний улиралд багтаан гаргана. Төв банк тухайн үнэт цаасны хүүгийн зардал бага байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Эл хөтөлбөрийг талууд санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ. Харин Засгийн газрын  үнэт цаас гарах хүртэлх хугацаанд Монголбанк хөтөлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан