Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
МАН-ынхан МҮОНРТ-д шаардлага хүргүүлжээ
МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд, Ерөнхий захирал М.Наранбаатар нарт шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад “МҮОНРТ нь ардчилсан, чөлөөт, эрх зүйт нийгмийг төлөвшүүлэн хөгжүүлэх, хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэхэд манлайлагч, улсын төсвөөс санхүүждэг байгууллага билээ. Харамсалтай нь сүүлийн үед МҮОНРТ-ийн ММ агентлагын “Цагийн хүрд” хөтөлбөр нь Ардчилсан Намын сонгуулийн штаб хэлбэрээр илт ажиллах боллоо. Жишээ нь 2012 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрийн 20 цагийн Цагийн хүрд хөтөлбөрөөр Өвөрхангайн сонгуулийн маргаантай асуудлаар Г.Батхүү, Д.Зоригт нарын өмгөөлөгч А.Мөнхболдыг бие даасан хуульч мэтээр танилцуулж тэрбээр мэдээллийн хөтөлбөрийн дундуур бүтэн 7 минутын турш  болсон үйл явдлыг илт гуйвуулж  зөвхөн нэг талыг барьсан мэдээлэл түгээсэн, мөн УИХ дахь АН-ын зүгээс явуулж буй хууль бус үйл ажиллагааны эсрэг Өвөрхангай аймгийн сонгогч иргэд оролцон зохион байгуулсан олон нийтийн жагсаал, цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээг ММ агентлагийн удирдлага “Цагийн хүрд” хөтөлбөрөөр бодит байдлаас өөрөөр нэвтрүүлсэн, уг арга хэмжээг олон нийтэд тэнцвэртэй, бодит байдлаар нь хүргэхийг хичээсэн сэтгүүлчдийг дарамталж, албан тушаал бууруулсан” гээд энэ бол  хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, олон нийтийн тэнцвэртэй, тэгш мэдээлэл авах эрхийг зөрчсөн эрх баригчдын бусармаг үйл ажиллагааны гар хөл болсон үйлдэл мөн гэж үзэж байна хэмжээжээ.

Мөн татвар төлөгчдийн хөрөнгийг нэг намын эрх ашигт нийцүүлэн зарцуулж  буй хууль бус үйл ажиллагаагаа даруй зогсоож, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангаж, иргэдийн мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуульд заагдсан эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэхийг шаарджээ.
Шаардлагынхаа төгсгөлд тэд “УИХ дахь МАН-ын бүлэг” гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан