Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
МОНГОЛ, ХЯТАДЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН 5 ДУГААР ХУРАЛ БОЛЛОО

Монгол, Хятадын Хөдөө аж ахуйн яам хоорондын 5 дугаар хурал энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Хурлыг Монголын талаас ҮХААЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга Чу Сиши нар тус тус тэргүүллээ.
Энэ удаагийн хурал нь Монгол, Хятадын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан, шинэ шатанд гаргаснаараа онцлог болж байна.
Хоёр тал 2013-2014 онд хамтран ажиллах чиглэлийг тодорхойлсон протоколд гарын үсэг зурлаа. Хөдөө аж ахуйн механикжуулалт, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт, малын эрүүл мэнд, хил дамжин халдварладаг малын халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, шүлхий өвчнөөр тайван бүсийг харилцан зөвшөөрөх, хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчин, фермерүүдийн чадавхи бэхжүүлэх зэрэг асуудлаар яриа хэлэлцээ хийв.
Протоколд гарын үсэг зурах үеэр ҮХААЯ-ны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш “Хоёр орны уулзалт уламжлал болоод 10 жил болж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд маш дэвшилттэй байна гэж үзэж байна. 200 сая ам. долларын хөрөнгө оруулалт хамтын ажиллагаа явагдлаа. Малчид, тариаланчид, хадлан бэлтгэл болон мал эмнэлгийг чухалчилж байгаа. Мал эмнэлгийн талаар сургалт явуулахаар хамтын ажиллагаандаа тусгасан зэрэг олон үр бүтээлтэй ажлуудыг хэрэгжүүлж хөрсөн дээр буулгана. Үйлдвэрлэлийг хоёр жил байсан бол гурван жил болгон өргөжүүлсэн зэрэг үр дүнд хүрсэн.
Харин БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга Чу Сиши “Хамтын ажиллагаа 2002 оноос эхэлсэн одоо тав дахь хурал маань амжилттай боллоо. Сүүлийн хоёр жилийн үр дүнг дүгнээд ирэх хоёр жилийн хамтын ажиллагаагаа төлөвлөлөө. Манай улс ерөнхийдөө Монгол Улсыг их сонирхож байгаа, жишээлбэл өвлийн хүлэмж, ургаагүй байгаа ургацын нөөц зэрэг туршлага солилцох зүйл олон байгаа хэмээн ярьсан юм.
Тус хурлыг 2002 оноос хойш 2 жил тутамд уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд дараагийн хурлыг БНХАУ-д 2014 онд зохион байгуулна.
хоолноосоо салах нь
бүү уулз

0 Сэтгэгдэл
2012.10.24
2012.10.24