Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.БАТХУЯГ 42 САЯ ТОНН НҮҮРСНИЙ НӨӨЦТЭЙ ОРДЫГ НАЙЗЫНХАА КОМПАНИД ШИЛЖҮҮЛЖЭЭ

АТГ-ынхан Ашигт малт­ма­лын газрын дарга асан Д.Батхуяг нарт холбогдох хэ­рэгт яллах дүгнэлт үйл­дүү­­лэхээр Нийслэлийн проку­ро­рын газарт шилжүүл­жээ. Түү­нийг албан тушаалаа урвуу­лан ашиглаж, ашигт малтмал ашиг­лах, хайгуул хийх, олбор­лох 120 орчим тусгай зөвшөөрөл хууль бусаар олгосон гэж буруутгаж байгаа гэнэ. Д.Батхуягаас гадна энэ хэрэгт АМГ-ын Геологи, уул уурхай кадастрын газрын дар­га асан Б.Даваацогт, “Зэлэм” компанийн захирал Н.Жаргал­сайхан нар холбогдсон байна.
АТГ-ынхан мөрдөн бай­цаал­тын явцад дээрх 120 ор­чим тусгай зөвшөөрөл авсан компаниудыг шалгасан юм. Тухайлбал,  “Саус Гоби Сэндс” компани л гэхэд таван тусгай зөвшөөрөл авсан байж. АМГ-ын байцаагчид тус компанийн ашиглалтын хугацаа нь дууссан таван лицензийн зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргажээ. Гэтэл АМГ-ын дарга асан Д.Батхуяг таван тусгай зөвшөөрлийн дөрвийг нь цуцлалгүй, эрхийг нь сэргээн, үлдсэн нэгийг нь  тус газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан Б.Даваацогттой хамт­ран  “Зэлэм” гэх компа­нийн захирал, найз Н.Жаргал­сайханыхаа нэр дээр шилжүүлсэн аж. “Зэлэм” компанийн мэдэлд шилжүүл­сэн энэ тусгай зөвшөөрөл нь 5261 улсын бүртгэлийн дугаартай, 72000 гектар газарт, 42 сая тонн нүүрсний нөөцтэй ордынх юм байна. 2010 оныхоор бол хоёр тэрбум гаруй ам.долларын үнэлгээтэй газар гэнэ.
Үүнээс гадна “Саус Гоби Сэндс” компани 150 гаруй тэр­бум төгрөгийн татвараас зайлс­хийсэн хэргийг ч АТГ-ын­хан илрүүлжээ. Тус компа­нийн Сан­хүүгийн албаны даргаар ажил­лаж байсан Дэвид Лехов, Деннис Дортаж нар дээрх хэмжээний татвараас зайлсхийж,  ажлаа өөр хүнд шилжүүлээд оргон зайлсан аж. Тиймээс тэдэнд холбогдох, татвараас бултсан хэргийг АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарынхаас тусгаарлан шалгаж байна.

Б.Хэрлэн

0 Сэтгэгдэл
ok ok
Хамгийн их уншсан