Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Солонгос савангийн дууриас болж тансаг хурим хийгчид олширчээ
Солонгосын олон ангит кинонд ихэвчлэн баян чинээлэг амьдралтай гэр бүл, тэдний тансаг чамин хуримын ёслолыг харуулдаг болсноор тэдэн шиг гэрлэх ёслолоо нижгэр хийх гэсэн хосууд олширчээ. Одоо тус улсад дундаж гэр бүлийн хуримын зардал гэхэд 200 сая вон даваад байгааг судалгаагаар тогтоосон байна. Зуучлалаар гэр бүл болсон 300 гэр бүлийн дунд явуулсан судалгаагаар тэд хуримандаа дунджаар 208 сая вон зарцуулсан хэмээн хариулжээ. Гэтэл Солонгос савангийн дуурь хүчээ авахаас өмнө буюу 2001 оны үед хуримын ёслол хийх, гэр бүл болох зардал нийтдээ 100 сая вонд багтдаг байжээ. Хэдийгээр энэ хугацаанд Солонгос залуучуудын цалин хөлс хоёр дахин нэмэгдсэн боловч хуримын зардал нь түүнээс нэг дахин илүү байна гэдгийг Солонгосын эдийн засагчид тооцжээ.
Ийнхүү хуримын зардал өсч буй нь залуу хос кинонд гардаг шиг таван одтой зочид буудалд гэрлэх ёслолоо хийж, гадаадад бал сараа тэмдэглэх болсонтой шууд холбоотой гэнэ. Мэдээж орон сууцны үнэ, хүргэн, бэрийн тал хоорондоо солилцдог инж бэлэг ч бас үүнээс гадна нөлөөлдөг байна.
Солонгосын сүүлийн үед гарсан олон ангит 48 киног судлаад үзэхэд 31-д нь баячуудын амьдралыг харуулснаас тал хувьд нь тансаг хуримын ёслол гарч байжээ. Тэгэхээр соёлын энэ нөлөө залуусыг өөрийн эрхгүй өндөр зардал өртөгтэй хурим руу хөтөлж байна гэж судлаачид дүгнэжээ.
Хэдийгээр солонгосчуудын дунд явуулсан судалгаагаар олон нийтийн 66,4 хувь нь хуримын зардал хэтэрхий өндөр байна гэж үздэгээ хэлсэн ч савангийн дууриас санаа авсан тансаг хурим аль хэдийнэ “олны жишиг” болон тогтжээ.


Солонгосын олон ангит кинонд ихэвчлэн баян чинээлэг амьдралтай гэр бүл, тэдний тансаг чамин хуримын ёслолыг харуулдаг болсноор тэдэн шиг гэрлэх ёслолоо нижгэр хийх гэсэн хосууд олширчээ. Одоо тус улсад дундаж гэр бүлийн хуримын зардал гэхэд 200 сая вон даваад байгааг судалгаагаар тогтоосон байна. Зуучлалаар гэр бүл болсон 300 гэр бүлийн дунд явуулсан судалгаагаар тэд хуримандаа дунджаар 208 сая вон зарцуулсан хэмээн хариулжээ. Гэтэл Солонгос савангийн дуурь хүчээ авахаас өмнө буюу 2001 оны үед хуримын ёслол хийх, гэр бүл болох зардал нийтдээ 100 сая вонд багтдаг байжээ. Хэдийгээр энэ хугацаанд Солонгос залуучуудын цалин хөлс хоёр дахин нэмэгдсэн боловч хуримын зардал нь түүнээс нэг дахин илүү байна гэдгийг Солонгосын эдийн засагчид тооцжээ. Ийнхүү хуримын зардал өсч буй нь залуу хос кинонд гардаг шиг таван одтой зочид буудалд гэрлэх ёслолоо хийж, гадаадад бал сараа тэмдэглэх болсонтой шууд холбоотой гэнэ. Мэдээж орон сууцны үнэ, хүргэн, бэрийн тал хоорондоо солилцдог инж бэлэг ч бас үүнээс гадна нөлөөлдөг байна.
Солонгосын сүүлийн үед гарсан олон ангит 48 киног судлаад үзэхэд 31-д нь баячуудын амьдралыг харуулснаас тал хувьд нь тансаг хуримын ёслол гарч байжээ. Тэгэхээр соёлын энэ нөлөө залуусыг өөрийн эрхгүй өндөр зардал өртөгтэй хурим руу хөтөлж байна гэж судлаачид дүгнэжээ.
Хэдийгээр солонгосчуудын дунд явуулсан судалгаагаар олон нийтийн 66,4 хувь нь хуримын зардал хэтэрхий өндөр байна гэж үздэгээ хэлсэн ч савангийн дууриас санаа авсан тансаг хурим аль хэдийнэ “олны жишиг” болон тогтжээ.
Б.Сэвжидмаа



0 Сэтгэгдэл
МОНГОЛ ЗАЛУУ
СОЛОНГОСТ БАЯН ХҮН ЦӨӨХӨН. ИХЭНХИ НЬ АЖЛЫН МАЛ БОЛСОН ХҮМҮҮС БАЙДАГ. СОЛОНГОСЫН ЦАЛИН МОНГОЛЫН ЦАЛИНГААС НЭГ ИХ ДЭЭГҮҮР ГАРАХГҮЙ. ИНГЭЖ ХУДЛАА БИЧИЖ БОЛОХГҮЙ. СОЛОНГОСТ КОНТЕЙНЕРТ АМЬДАРДАГ ХҮН МОНГО УЛСЫН ХҮН АМТАЙ ТЭНЦЭНЭ. САРД 1 САЯ ГАРАН ВОН АВДАГ ХҮН ЯАЖ 200 САЯ ВОНООР ХУРИМ ХИЙХ ЮМ. МОНГОЛ ХҮҮХНҮҮДИЙГ ТЭДЭНИЙ ДЭВСГЭР БОЛГОХ САНААТАЙ БИЧСЭН ЮМ УУ
2013.03.30
























