Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар төсвийн хөрөнгийг хэмнэн, үр ашгийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын албан хэрэгцээнд ашиглагдаж байсан Япон улсад 2011 онд үйлдвэрлэсэн LEXUS 570 маркийн, 01-86 УБҮ улсын дугаартай автомашиныг нийтийн дуудлага худалдаагаар худалдана.
Өнөөдрийн хэвлэлүүдээс ийм зар олж харлаа. Баатар дарга ийн манлайлж төрийн мөнгийг хэмнэх түүчээ болсон нь зарим нэг гангарах дуртай нийслэлийнхний дургүйг хүргэв. Учир нь удирдлага нь машинаа зараад явган таваргаж байхад бусад нь том том жийп унаж чадахгүй нь мэдээж. Гэхдээ өвлийн хүйтэнд бүхэл бүтэн нийслэлийн Засаг дарга маань хацраа улайлгаад харайлгаад байхад хэцүү. Тиймээс Баатар даргад нэгэн санал тавья. Утаатай Улаанбаатарын иргэдээ уриалж эко, хөдөлгүүрийн хүч багатай автомашин санал болгоё.
Харин та ичилгүйгээр эрхтэн дархтан, иргэдээ уриалж NISSAN MARCH-ыг сонгоорой.