Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
”Google”-ийн сервер хэр томыг харах уу
Дэлхий дээрх хамгийн том хайгуулын систем болох “Google” өөрийн аварга том мэдээллийн бааз, серверүүдээ анх удаа олон нийтэд дэлгэн харууллаа.
Хайсан бүхнийг агуулж байдаг “Google Search”, өдөр тутам хэдэн зуун сая хүн зочилдог “Youtube” сайт, чөлөө завгүй илгээгдэх “Google mail” гээд тоолж барамгүй мэдээ, мэдээлэл, дүрс, тэмдэгт агуулж байдаг “Google”-ийн мэдээллийн бааз гэдэг дэлхий дээрх хамгийн том серверээр ажилладаг байхаас гарцаагүй. Гэвч хэр том мэдээллийн баазтай вэ гэдгээ Google компани өмнө нь мэдээллийн аюулгүй байдлын үүднээс олон нийтэд дэлгэн үзүүлэх нь бүү хэл тоотой хэдхэн ажилтнаа дотогш нь нэвтрүүлдэг байжээ. Тэгвэл анх удаа дэлгэн харуулсан “Google”-ийн мэдээллийн бааз, серверийн зурагнаас дэлхийн нийтийн хэдхэн жилийн өмнө танилцсан онлайн ертөнц өнөөдөр ямар уудам орон зайг эзлэх болсныг харж болохоор байгаа юм. Хэдийгээр "Google" мэдээллийн баазынхаа зургийг нийтэд дэлгэсэн ч яг хэдэн сервертэйгээ нууц хэвээр үлдээжээ.

“Google”-ийн серверүүд АНУ, Финлянд, Бельгид байрладаг бөгөөд шинээр Сингапур, Тайван, Хонконг, Чилид серверээ байрлуулж эхэлжээ. Дэлхийн нэг тэрбум хүн ашигладаг “Google”-ийн аварга том цахим ертөнц эзэддээ хагас жилд гэхэд 23 тэрбум ам.долларын орлого оруулж байдаг юм.








Дэлхий дээрх хамгийн том хайгуулын систем болох “Google” өөрийн аварга том мэдээллийн бааз, серверүүдээ анх удаа олон нийтэд дэлгэн харууллаа. Хайсан бүхнийг агуулж байдаг “Google Search”, өдөр тутам хэдэн зуун сая хүн зочилдог “Youtube” сайт, чөлөө завгүй илгээгдэх “Google mail” гээд тоолж барамгүй мэдээ, мэдээлэл, дүрс, тэмдэгт агуулж байдаг “Google”-ийн мэдээллийн бааз гэдэг дэлхий дээрх хамгийн том серверээр ажилладаг байхаас гарцаагүй. Гэвч хэр том мэдээллийн баазтай вэ гэдгээ Google компани өмнө нь мэдээллийн аюулгүй байдлын үүднээс олон нийтэд дэлгэн үзүүлэх нь бүү хэл тоотой хэдхэн ажилтнаа дотогш нь нэвтрүүлдэг байжээ. Тэгвэл анх удаа дэлгэн харуулсан “Google”-ийн мэдээллийн бааз, серверийн зурагнаас дэлхийн нийтийн хэдхэн жилийн өмнө танилцсан онлайн ертөнц өнөөдөр ямар уудам орон зайг эзлэх болсныг харж болохоор байгаа юм. Хэдийгээр "Google" мэдээллийн баазынхаа зургийг нийтэд дэлгэсэн ч яг хэдэн сервертэйгээ нууц хэвээр үлдээжээ.

Мэдээллийн бааз том учраас ажилтнууд нь унадаг дугуйгаар явдаг ажээ
“Google”-ийн серверүүд АНУ, Финлянд, Бельгид байрладаг бөгөөд шинээр Сингапур, Тайван, Хонконг, Чилид серверээ байрлуулж эхэлжээ. Дэлхийн нэг тэрбум хүн ашигладаг “Google”-ийн аварга том цахим ертөнц эзэддээ хагас жилд гэхэд 23 тэрбум ам.долларын орлого оруулж байдаг юм.









0 Сэтгэгдэл
.....
MOTHER OF SERVER..!
2012.12.15
























