№ |
Ажлын санал |
Тайлбар |
1. |
“Залуу зохион бүтээгчдийн ордон”-ны үйл ажиллагааг дахин сэргээх, үндсэн зориулалтаар нь ашигладаг болох |
Өсвөр насны хүүхдүүдэд инженерийн боловсрол олгох зориулалтаар |
2. |
Их дээд сургууль, ЕБС-ийн спорт заалыг нэгдсэн бодлого, тариф, цагийн хуваарьтай болгож хүүхэд залуучуудад нээлттэй болгох |
Спирт үү? Спорт уу? аяны хүрээнд залуучуудын спортлог байх нөхцлийг бүрдүүлэх |
3. |
Хүүхэд Залуучуудад зориулсан орчин үеийн “Мөсөн гулгуур”-ын талбай байгуулахад газрын зөвшөөрөл, цахилгааны асуудал шийдвэрлэх |
Хүүхэд ,залуучуудыг өвлийн спортоор хичээллүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газрын тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд |
4. |
Нийслэлийн өмчид байдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гудамжны сурталчилгааны самбаруудад нийгэмд хандсан реклам сурталчилгааг үнэ төлбөргүй байрлуулах |
Архи тамхи, мансууруулах бодисын эсрэг сурталчилгаа, Хотын соёлыг сурталчилах, Авлига, гэх мэт
|
5. |
Технологийн дэвшлийг ашиглан цахим ертөнцөд нийслэл дэх асуудлуудыг Залуусын оролцоотойгоор мэдээлэх системийг бүтээхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, түүнийг нэвтрүүлэхэд бодлогоор дэмжих |
Ухаалаг гар утсанд суурилсан програмаар иргэдээс мэдээлэл авах, мэдээллийг олон нийтэд онлайнаар, сошиал сүлжээгээр цацах, тайлан боловсруулах, түүнийг нийслэлийн хяналтын системд нэвтрүүлэх |
6. |
“Залуучуудын Хөдөлмөрийн Бирж”-ийг Хүүхэд Залуучуудын соёлын төв дээр байгуулах
|
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих монгол улсын хэмжээнд ажилгүйдлийн хувийг бууруулах |
7. |
Хүүхэд Залуучуудын усан спорт сургалтын төвийг яаралтай нээх, үйл ажиллагааг сайжруулах олон нийтэд нээлттэй болгох |
|
8. |
“Гэрлэх ёслолын ордон”-ны одоогийн үйл ажиллагааг сайжруулах, өргөжүүлэх зорилгоор МЗХ менежментийн гэрээгээр авч ажиллуулах |
Залуу гэр бүлийн салалт их байгаа учраас Гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн сэтгэл зүй, сексологи, Монголын уламжлалт гэр бүлийн ёс заншлыг дэлгэрүүлэх чиглэлээр цогц сургалт, хөтөлбөр зохион байгуулж хэрэгжүүлэх |
9. |
Залуу мэргэжилтэнүүд боловсон хүчнийг дэмжих зорилготой нийтийн байрны барилгын газрыг шийдэх |
|
10. |
“Залуучуудын зөвлөл”-ийг НЗДТГ болон нийслэлийн төр захиргааны байгууллагууд дээр байгуулахад дэмжих |
Залуучуудын зөвлөл нь МЗХ-ны үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрсөн тухайн байгууллагын 18-39 насны залуучуудын нэгдэл байна |
11. |
“Авлига би авахгүй би өгөхгүй” аянд Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нэгтгэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах |
|
12. |
www.avliga.mn сайттай хамтран ажиллах
|
|
13. |
МЗХ-ны төв байрны өмнөх талбайг МЗХ-ны өмчид шилжүүлэх |
|
14. |
Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын бодлого, үйл ажиллагааг МЗХ-нд шилжүүлэх |
|