Санал |
Тайлбар |
|
1 |
Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж байгуулах төслийн санхүүжилтийг шийдвэрлэе. |
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйчүүдийн тоог бууруулах, цагийн хөдөлмөрийн зах зээлийг зохицуулалттай болгох. Хөдөлмөрийн төв биржээс дэмжиж байгуулах |
2 |
Эхчүүдий төрөхийн өмнөх, төрөх тасаг, төрсний дараах нярайн сувилалыг хүрэлцээтэй ортойгоор яаралтай байгуулах |
2013 оны Улсын төсөвт суулгах |
3 |
Гадаадад ажиллах хүч илгээх төвийн үйл ажиллагааг МЗХ-нд шилжүүлэх |
Заавал төрийн байгууллага хийх шаардлаггүй. Гадаад ажиллахаар явж байгаа хүмүүсийн ихэнх хувь нь залуучууд байна. |
4 |
“Гэр хуримын ордон”-г бүх аймаг, дүүргүүдэд байгуулах зардлыг 2013 оны улсын төсөвт суулгах |
Хуримын ордонг Гэр бүлийн ордон болгон өөрчлөн зохион байгуулж, залуу гэр бүлийн төлөвшлийг дэмжих |
5 |
“Залуучуудын Форум”-г Монгол Улсын Ерөнхий Сайдын дэргэд байгуулж, залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх гарцыг нээх |
Монголын залуучуудын эв нэгдлийг хангуулж, эрүүл, боловсролтой, зөв Монгол залуу хүнийг төлөвшүүлэх, өөрсдийнх нь оролцоог бий болгох шууд ардчлалыг хүлээн зөвшөөрсөн анхдагч тогтолцоог бүрдүүлэх |
6 |
Хүүхэд залуучуудад зориулагдаж байгуулагдсан барилга байгууламжуудыг, залуучуудад эргүүлэн өгөх |
Залуу техникчдийн ордон, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, Монголын Хүүхдийн анхны ордон, Хүүхэд залуучуудын усан спорт сургалтын бассейн, Хүүхд залуучуудын Соёлын Төв, Монголын Хүүхдийн Ордон, Залуусын Гараар Боссон “Найрамдал” Цэцэрлэгт Хүрээлэн (Соёл Амралтын Хүрээлэн), Гэрлэх ёслолын ордон, МХЗЭ-ийн Төв Хорооны өргөтгөл буюу “Хүүхдийн төлөө газар”- ын барилга, МХЗЭ-ийн Төв Хорооны харьяа Залуу байгальчдын төв станц |
7 |
Залуу мэргэжилтний нийтийн байрыг барих зураг төсвийн хөрөнгийг улсын төсөвт суулгах |
Залуучууд тансаг байр хүсээгүй. Ажиллах, суралцахад шаардлагатай наад захын нөхцлийг хангах түрээсийн нийтийн байр хэрэгтэй байна |
8 |
Нийслэлийн залуучуудын дунд залуусын зөвлөл байгуулах хөдөлгөөн өрнүүлэх |
· Бүх байгууллагуудад залуусын зөвлөлийг зохион байгуулах шийдвэрийг хүргүүлэх. |
9 |
Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зориулалтын гүйлт, дугуй, цанын зам байгуулах, дэд бүтцээр хангах хөрөнгийн эх үүсвэрийг 2013 оны улсын төсөвт суулгах. |
Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газрын тоог нэмэх. Эрүүл идэвхтэй амьдралын зөв хэв маягыг хэвшүүлэх. |
10 |
Улсын хэмжээнд байгаа их дээд сургууль, ЕБС, байгуулгуудын спорт заалыг нэг цагт онгойж, нэг цагт хааж, ижил тарифаар үйлчилдэг, бүх хүүхэд, залуучуудад нээлттэй болгох |
Спиртээр биш спортоор хичээллэх боломжийг байгаа нөөц бололцоондоо тулгуурлан нээе |
11 |
Төрийн өмчит бүх урлаг соёл уулзалтын заалуудыг хүүхэд, залуучуудад нээлттэй болгоё. Заалуудын ашиглалтын нэмэлт зардлыг Улсын төсөвт суулгах |
Залуучуудад өөрөө өөрсдийгөө хөгжүүлэх газрын тоог нэмэх, Хүүхэд залуучуудын сонирхлоороо нэгдэж, үйл ажиллагаа явуулахад нээлттэй болгох. ЕБС болон их дээд сургуулийн хичээлийн програмаар олгодоггүй боловсролыг тухайн дэд бүтцээр дамжуулан олгох (Урлагийн заал, хурлын заал ) |
12 |
Улсын хэмжээнд байгаа төрийн өмчит ЕБС-д иж бүрэн чийрэгжүүлэх, бялдаржуулах танхим байгуулах |
Өсвөр насныхны биеийн хөгжил, эрүүл мэндэд анхаарах, чөлөөт цагаа өнгөрүүлэх газрын тоог нэмэх. 2013 оны улсын төсөвт хөрөнгийг суулгах |
13 |
Оюутны хотхоныг Багануур дүүрэгт барихыг болиулж, Гачууртын Шар хоолойн аманд баръя |
Залуучууд нийслэлд байхыг хүсч байна!!! |
14 |
Боловсролын үнэлгээний төвийг МЗХ-д шилжүүлэх |
Боловсролын үнэлгээ хөндлөнгийн байх ёстой. Ирээдүйд боловсролтой Монгол залуу хүн бидэнд хэрэгтэй. Шударга үнэлэе. |
15 |
Улсын хэмжээний бүх номын сангуудыг уртасгасан цагаар ажллуулах, залуу хүн бүрт нээлттэй болгох |
Төрөөс уртсгасан цагаар ажлуулах зардлыг ашгийн шилжүүлэг хийх, 2013 оны төсөвт суулгах. |
16 |
Улсын хэмжээний бүх номын сангуудын номын фондыг шилдэг номуудаар шинэчлэх |
Жил бүр улсын төсөвт шат дараатай суулгах. Эхний төсвийг 2013 оны төсөвт суулгах. |
17 |
Олон улсын жишигт хүрсэн электрон төв номын сан байгуулах |
Номыг электрон хувилбарт оруулах технологийг бий болгох, номын сангийн фонд бүрдүүлэх хөрөнгийг 2013 оны төсөвт суулгах |
18 |
Монголын 16-39 насны залуучуудыг эрүүл мэндийн цогц үзлэгт 2013 онд бүрэн үнэ төлбөргүй хамруулах |
Монгол Улс бүх залуучуудынхаа эрүүл мэндийн талаарх цогц мэдээлэлтэй болж, эрүүл залуу хүнийг бий болгох гарааны нөхцлийг тодорхойлох |
19 |
Сурагчийн төлбөрийн карт, мэдээллийн систем нэвтрүүлэх төслийн төсвийг 2013 онд суулгах |
Хүүхдэд бэлэн мөнгө өгч явуулж байгаагаас үүдэн гарах сөрөг асуудлуудыг хяналттай болгох. Үүнд: · Архидан согтуурах · Мансуурах · Биеэ үнэлэх · Хулгай дээрэм |
20 |
Хөдөө орон нутагт нарийн мэргэжлээрээ 2 жил ажилласан залуу мэргэжилтнийг цэргийн дүйцүүлэх алба хааснаар тооцдог болох |
2 жил хөдөө орон нутагт ажилласан залууг цэргийн алба хаасанд тооцож төрийн албан хаагч болох боломжийг нээх |
21 |
“Сумын залуус” хөдөлгөөн өрнүүлэх. 363 сум суурин газарт хүрч ажиллах зардлыг 2013 оны Улсын төсөвт суулгаж өгнө үү. |
· Сумын залуусын ажилгүйдлийн судалгаа хийх · Сумын залуучуудын өмнө тулгарч буй асуудлуудыг тодорхойлох · Сумын залуучуудын өөрөө удирдах байгууллагыг байгуулах · "Спирт үү? Спорт уу?", "Авлига-Би авахгүй, өгөхгүй" аянд нэгтгэх |
22 |
Залуу эцэг эхчүүдийг дэмжихийн тулд, Цэцэрлэг, бага сургуульд сурч байгаа хүүхдүүдэд хичээлийн цагийн дараа уртсгасан цагаар ажиллах оройн ангийг бүх сургууль, цэцэрлэгт нээх |
Хичээлийн цагийн дараа ажиллах оройн ангийн зардлыг эцэг эхчүүд 50 %, төр 50% даадаг зарчимд шилжиж хөрөнгийн эх үүсвэрийг 2013 оны улсын төсөвт суулгах |
23 |
Эмээ өвөөгийн цалин |
Цэцэрлэг, ясли хүрэлцээгүй байгаатай холбогдуулан өвөө, эмээгийнхээ гэрт хүмүүжиж байгаа хүүхдийн тоогоор өвөө, эмээд нь хувьсах зардал, хоолны мөнгийг өгөх түр тогтолцоог яаралтай бүрдүүлэх. Хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах |
24 |
Бүх байгууллага, их дээд сургууль, ЕБС-уудад шууд уух боломжтой цэвэршүүлсэн усны цоргыг үнэ төлбөргүй ашиглахаар байршуулах |
Бүх Монгол хүн хатаж байна. Хөрөнгийг 2013 оны төсөвт суулгах |
25 |
“Монгол Улсын залуу элч” төсөл |
Гадаадад сурч байгаа болон мэргэжлээрээ ажиллаж байгаа залуусыг Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагаанд татан оролцуулж, тухайн оршин суугаа газар байгууллагадаа бодлого үйл ажиллагааг нь төлөөлөх эрхийг өгч шинэ санаа, шилдэг шийдлээр шинэтгэлийг дэмжих. Эх орондоо ирэх анхдагч хөрсийг аль аль талдаа бүрдүүлэх гүүр төсөл болно. |
26 |
Олон улсын шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүлүүдэд бүтээлээ нийтлүүлсэн залуу эрдэмтэнд урамшуулал олгох сантай болох |
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол залууг ЗГ түвшинд бүрэн хүлээн зөвшөөрч урамшуулах тогтолцоог бий болгох, урамшууллын санг Улсын төсөвт байнга суулгах |
27 |
Хүүхэд залуучуудыг эерэг өөрчлөлтөд уриалах нийгэмд хандсан сурталчилгааны зардлыг улсын төсөвт суулгах |
Архи, тамхи, мансууруулах бодисын эсрэг, амьдралын зөв хэв маяг, зөв хооллолт г.м |