Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Мобикомын луйвар үргэлжилсээр...
Монголын анхдагч үүрэн телефоны оператор МОБИКОМ  корпорацитай шүүхдэлцэх иргэд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугих болов. Бусдаас хэрэглэгчдээрээ тэргүүлдэг гэх тус байгууллага сүүлийн үед үйлчлүүлэгчдийнхээ халаас руу хайр найргүй ордог болсноос хүмүүсийн дунд луйварчин компани гэх яриа дэгдээд удаж байна.
Хамгийн сүүлд л гэхэд луйврын шинжтэйгээр хулхи азтан тодруулдаг гэсэн шуугиан намжаагүй л байна. Энэ тухай www.times.mn  сайтад мэдээлснээр “Мобикомын ажилтан өнгөрсөн сар руу буцаж ороод нэгэн хэрэглэгчийн төлбөр дээр дураараа нэмэн төлбөр бодож, нэхэмжилсэн байна. 99119446 дугаарын есдүгээр сарын хэрэглээний төлбөр болох 36.529 төгрөгийг ямар холбогдолгүй болох өөр хэрэглэгч “Нэткапитал” банк бус санхүүгийн байгууллагын 20128908 тоот гэрээнд оруулан тооцжээ. Уг нь санхүүгийн системд компьютер автоматаар бодоод гаргадаг байлтай. Гэтэл  энэ  систем Мобикомынхонд үйлчилдэггүй аж.
Хэрэглэгчдийг хохироосон хэрэг  үүгээр дуусахгүй.  Иргэн Г.Хажидаа “Мобиком” корпорацийг шүүхэд өгөхөөр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 30 мянган төгрөгийн лимит тогтоосон атал сарын төлбөр нь 60 мянга бус 600 мянган төгрөг гарсанд гайхширч, дэлгэрэнгүйг харах гээд очтол нь барьж хорьсонд тэр бухимдалтай байгаа аж.
Уг нь сая гаруй хэрэглэгчтэй Мобикомынхон энэ мэт жижиг луйвар хийхээргүй л орлоготой баймаар санагдах юм.
0 Сэтгэгдэл
зайл моби-с
shine ue samuuraid dolignoxoo bolio hamag baylgaa gazraa nair taviad l
MUU LUIVARCHIN
Намайг сонго мобигийнхоон
Харин тийм шүү
Мобикомыг хэрэглэхээ л байчих л даа
odoo boliosoo muu luivarchid bi tanai hereglegch bish ni saihan yumdaa haha
Хамгийн их уншсан