Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Гар утсаа ашиглаад 5 сая төгрөгтэй болоорой

Creative Art Group-ын санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар Skytel ХХК хамтран "Улаанбаатар, би чамд хайртай!" ухаалаг гар утасны видео наадам зохион байгуулах гэж байна. Энэ нь Монголд анх удаа зохиогдож, цаашид уламжлал болох наадам билээ. Энэхүү наадамд ухаалаг гар утастай хүн бүрхэн оролцож, авьяас чадвараа сорих боломжтой. Оролцогчид кино, баримтат кино, видео клип, реклам болон гэрийн бичлэг гэсэн таван сэдвээс өөртөө хамгийн ойрхоныг сонгон, гар утсан дээрээ бүтээлээ хийх юм. Бүтээлийн агуулга нь Улаанбаатар хотын хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт, нийгэмд тулгарч буй асуудал, хотын соёл, харилцаа, хайр дурлал зэргийн аль нэгийг илэрхийлсэн байх шаардлагатай. Сонгон шалгаруулалт хамгийн ардчилсан хэлбэрээр явагдах болно. Бүртгэл 10 сарын 1-ээс эхлээд 10 сарын 25 хүртэл үргэлжилнэ. Бүртгэгдсэн бүтээлүүдийг www.facebook.com/ubiloveyou гэсэн цахим хуудсанд 10 дугаар сарын 29 -ээс 11-р сарын 16 хүртэл албан ёсоор байршуулна. Энэ хугацаанд хамгийн их like авсан шилдэг нэг оролцогч 2012 оны 11 дугаар сарын 17-нд ялагчаар тодорно. Ялагчийг Гран При шагнал, 5’000’000 төгрөг, ухаалаг гар утас мөн Skytel -ийн 2gd data эрх хүлээж байна. Хоёрдугаар байрын эзэн 1,000,000 төгрөг, смарт таб хожино. Харин гуравдугаар байрын эзэн 500,000 төгрөг мөн смарт таб хожих аж. Бүх оролцогч Skytel-ийн 2gb data эрхийн эзэн болно.

0 Сэтгэгдэл