Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ОРЧЛОН” СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮД ХООЛОНДОО ХОРДСОН БАЙЖ МАГАДГҮЙ

Баячуудын хүүхдүүд л сурдаг төлбөр өндөртэй дунд сургуулиудын нэг яах аргагүй “Орчлон”. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тус сургуулийн хэсэг сурагч учир битүүлгээр өвдөж, гурван сурагч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Сургуулийн захиргаа үүнийг ханиад хэмээн мэдэгдсэн.  Гэсэн ч ХӨСҮТ-өөс өнгөрсөн пүрэв гаригт гарсан  ажлын хэсэг, “Орчлон” сургуулийн 200 гаруй хүүхдээс шинжилгээ аваад  “Шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнээс хордлого авсан” гэсэн дүгнэлтэд хүрчээ.  


Ц.Жаргалмаа: Ямар үдийн хоол өгснөө хэлмээргүй байна

/“Орчлон” сургуулийн гүйцэтгэх захирал/

-ХӨСҮТ-ийн шинжилгээний хариу гарч, ханиад биш гэж тогтоосон байна?

-Манай сурагчдаас авсан анхан шатны шинжилгээний хариугаар 16 хүүхдээс гэдэсний халдварт нян илэрсэн нь үнэн. Тиймээс бид өнөөдөр /өчигдөр/ сургуулийнхаа үйл ажиллагааг зогсоогоод мэргэжлийн байгуулагуудаар шинжилгээ хийлгэж байна.
-Тэгэхээр энэ нь  үдийн хоолноос болж гэж үзэж болох уу?
-Манай дээр гурван өдрийн турш Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын байгууллагын ажлын хэсэг ажиллаж байна. Хоолноос дээж авч судалсан. Хариу нь арай гараагүй байгаа.
-Гэдэсний халдварт өвчин байж болох юм. Өвдсөн хүүхдүүд маань нэг ангийнх гэсэн үү?
-Ер нь бол өөр өөр ангийн сурагчид. Энэ талаар дэлгэрэнгүй яримааргүй байна.
-ХӨСҮТ-д эмлүүлж байсан сурагчдын биеийн байдал ямар байгаа бол. Бас зарим хүүхэд нь “Гурван гал” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл байна?
-Манай гурван сурагч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Тэд одоогоор эмнэлгээс гарч, гэртээ хэвтэж байгаа. Харин тийм яриа тархаад байгаа юм. Бид “Гурван гал” эмнэлэгийн холбогдох хүмүүсээс энэ талаар тодруулах гэсэн боловч хувь хүний мэдээллийг гадагш нэвтрүүлэхгүй гэсэн л дээ.
-Хүүхдүүдийн бие муудсан өдөр үдийн хоолонд юу өгсөн юм бол?
-Шинжилгээний хариу гарахаар бүх зүйл тодорхой болно. Энэ талаар дэлгэрэнгүй яримааргүй байна.
-Үдийн хоолоо хаана ямар аргаар бэлддэг вэ?
 -Сургуулийнхаа гал тогоонд  л бэлддэг.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
ТИЙМ ШҮҮ
Хамгийн их уншсан