Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Австрийн жүжигчин Горбачёвын дүрд тоглоно
Австрийн жүжигчин Кристоф Вальц “Рейкьявик” нэртэй улс төрийн сэдэвт кинонд зөвлөлтийн удирдагч асан Михаил Горбачёвын дүрд тоглохоор батлагдсан бол АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейганы дүрд Америкийн жүжигчин Майкл Дуглас тоглохоор болжээ. Кристоф Вальц Квентин Тарантиногийн “Нэр алдаргүй амьтан” киноны нацист хурандаагийн дүрээр “Оскар”-ын шагнал хүртэж байсан юм. Британий телевиз радиогийн BBC агентлагийн мэдээлснээр бол киноны гол үйл явдал ЗХУ болон АНУ-ын хоёр удирдагчийн Исландад хийсэн 1986 оны уулзалтаар хоёр системийн хоорондох хүйтэн дайныг төгсгөх тухай яриа хэлэлцээ байх аж. Киноны зургийг ирэх оны гуравдугаар сараас эхэлнэ гэжээ.
Энэ киноны найруулагчаар ажиллах, “Дөрвөн хурим, нэг оршуулга”, Харри Поттерын дөрвөн ангийг хийж нэрд гарсан найруулагч Майк Ньюэлл ярихдаа “Рейган Горбачёв хоёр амьдарч байсан цаг үеийнхээ хамгийн нэр бүхий улстөрч байсан” хэмээн хэлжээ.
Австрийн жүжигчин Кристоф Вальц “Рейкьявик” нэртэй улс төрийн сэдэвт кинонд зөвлөлтийн удирдагч асан Михаил Горбачёвын дүрд тоглохоор батлагдсан бол АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейганы дүрд Америкийн жүжигчин Майкл Дуглас тоглохоор болжээ. Кристоф Вальц Квентин Тарантиногийн “Нэр алдаргүй амьтан” киноны нацист хурандаагийн дүрээр “Оскар”-ын шагнал хүртэж байсан юм. Британий телевиз радиогийн BBC агентлагийн мэдээлснээр бол киноны гол үйл явдал ЗХУ болон АНУ-ын хоёр удирдагчийн Исландад хийсэн 1986 оны уулзалтаар хоёр системийн хоорондох хүйтэн дайныг төгсгөх тухай яриа хэлэлцээ байх аж. Киноны зургийг ирэх оны гуравдугаар сараас эхэлнэ гэжээ. Энэ киноны найруулагчаар ажиллах, “Дөрвөн хурим, нэг оршуулга”, Харри Поттерын дөрвөн ангийг хийж нэрд гарсан найруулагч Майк Ньюэлл ярихдаа “Рейган Горбачёв хоёр амьдарч байсан цаг үеийнхээ хамгийн нэр бүхий улстөрч байсан” хэмээн хэлжээ.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл
























