Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
“Skyfall” сонгодог Жеймс Бондыг эргүүлэн авчирчээ
Хэдхэн хоногийн дараа нээлтээ хийх “Skyfall” жинхэнэ сонгодог Жеймс Бондыг дэлгэцэнд эргэн авчирлаа хэмээн кино шүүмжлэгчид дуу нэгтэй үнэлж байна. АНУ-д энэ сарын 23, Их Британид 26-нд нээлтээ хийх Жеймс Бондын шинэ адал явдалд Даниел Крейг уламжлал ёсоор 007-гийн гол дүр бүтээж, Холливудын шагналт найруулагч Сэм Мэндес найруулсан юм. Жеймс Бонд хэмээх дүр кино ертөнцөд орж ирснээс хойш 23 дахь кино нь болж буй “Skyfall”-ийн дууг Адель дуулсан нь олны анхаарлыг татаж, энэ удаагийн Жеймс Бонд урьд урьдынхаас илүү сонирхолтой болно гэсэн итгэлтэйгээр хүлээж байгаа юм.
Юутай ч кино үзэгчдийн хүртээл болохоос өмнө “Skyfall”-ийг үзсэн кино шүүмжлэгчид “Сонгодог Жеймс Бонд эргэн ирлээ”, “Сүүлийн үеийн Жеймс Бондуудаас хамгийн шилдэг нь”, “Таван онооноос тавыг өглөө” гэх мэтээр бичиж байна. Харин тэдний үнэлэлт хэр үнэн байсныг ирэх долоо хоногт үзэгчид өөрсдөө дүгнэх биз ээ.
Уг нь, төлөвлөсөн ёсоор аль эрт дэлгэцэнд гарсан байх ёстой Жеймс Бондын шинэ анги санхүүгийн бэрхшээлээс үүдэн төлөвлөснөөс хожуу буюу 2011 оны аравдугаар сараас кино зургаа авч эхэлсэн юм. Маш хүнд даалгаварын төгсгөлд 007 амь үрэгдсэн ч байж магадгүй гэгдэж байх үед Жеймс Бонд эргэн ирж байгаагаар үйл явдал өрнөдөг энэхүү киноны зургийн зарим хэсгийг Хятад, Туркт авчээ.


Хэдхэн хоногийн дараа нээлтээ хийх “Skyfall” жинхэнэ сонгодог Жеймс Бондыг дэлгэцэнд эргэн авчирлаа хэмээн кино шүүмжлэгчид дуу нэгтэй үнэлж байна. АНУ-д энэ сарын 23, Их Британид 26-нд нээлтээ хийх Жеймс Бондын шинэ адал явдалд Даниел Крейг уламжлал ёсоор 007-гийн гол дүр бүтээж, Холливудын шагналт найруулагч Сэм Мэндес найруулсан юм. Жеймс Бонд хэмээх дүр кино ертөнцөд орж ирснээс хойш 23 дахь кино нь болж буй “Skyfall”-ийн дууг Адель дуулсан нь олны анхаарлыг татаж, энэ удаагийн Жеймс Бонд урьд урьдынхаас илүү сонирхолтой болно гэсэн итгэлтэйгээр хүлээж байгаа юм. Юутай ч кино үзэгчдийн хүртээл болохоос өмнө “Skyfall”-ийг үзсэн кино шүүмжлэгчид “Сонгодог Жеймс Бонд эргэн ирлээ”, “Сүүлийн үеийн Жеймс Бондуудаас хамгийн шилдэг нь”, “Таван онооноос тавыг өглөө” гэх мэтээр бичиж байна. Харин тэдний үнэлэлт хэр үнэн байсныг ирэх долоо хоногт үзэгчид өөрсдөө дүгнэх биз ээ.
Уг нь, төлөвлөсөн ёсоор аль эрт дэлгэцэнд гарсан байх ёстой Жеймс Бондын шинэ анги санхүүгийн бэрхшээлээс үүдэн төлөвлөснөөс хожуу буюу 2011 оны аравдугаар сараас кино зургаа авч эхэлсэн юм. Маш хүнд даалгаварын төгсгөлд 007 амь үрэгдсэн ч байж магадгүй гэгдэж байх үед Жеймс Бонд эргэн ирж байгаагаар үйл явдал өрнөдөг энэхүү киноны зургийн зарим хэсгийг Хятад, Туркт авчээ.


0 Сэтгэгдэл
























