Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн хөдөлмөрчдийн их багш В.И.Ленин баяртай


Нийслэл хотын төв талбай, Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд байсан “дэлхийн хөдөлмөрчдийн их багш, их удирдагч”  Владимир Ильич Лениний хөшөөг өнөөдөр буулгалаа. Хөөрхий тэр хөшөө өнөөдөр хэн нэгнийг уруу татаж жагсаал цуглаан зохион байгуулж чадах биш дээ. Ямартай ч хөшөөг өнөөдөр нийслэлийн хот тохижуулах газрынхан буулгаж ачааны машин дээр дугуй дэрлүүлэн авч явлаа. Хөшөө буулгах үеэр Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Лениний бий болгосон үзэл суртлаар бий болсон коммунист засаглал олон улс орон түүн дотор Монголд их олон хүнийг хэлмэгдүүлж 1930-аад онд 30 орчим мянган хүний амийг авч одсон. Ийм ч учраас энэ аймшгийг санагдуулдаг хөшөөг буулгах шийдвэр гаргасан юм.

Харин энэ хөшөөний оронд Монгол Улсын ерөнхий сайд А.Амарын хөшөө, 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон эмх замбараагүй байдлын үеэр буудуулж амиа алдсан таван залуугийн хөшөө босгох санал ирж байгаа ч Ерөнхий сайд Амарын хөшөөг босгох нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын өнгөрсөн есдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар уг хөшөөг буулгаж дуудлагаар худалдах шийдвэр гаргасан юм. Хөшөөг дуудлагаар худалдах өдрийг товлоогүй байна. Лениний хөшөөг урлагийн бүтээл, түүхийн дурсгал болохын нь хувьд үнэлгээний газраар үнэлүүлж дуудлагаар худалдана гэнэ. Үүний өмнө анхны үнийг нь 400 мянган төгрөгөөр тогтоосон гэж хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Лениний байгуулсан ЗХУ-ын жишээгээр социализм байгуулж байсан орнууд хэдийнээ нийгмийн энэ байгуулал, түүний мөнхийн сургаал гэгддэг байсан коммунист үзэл суртлаас татгалзан буулгаад байсан ч 1954 онд зөвлөлтийн уран барималч С.Д.Меркуровын загвараар барьсан энэ хөшөө 58 жилийн турш манай нийслэлд байсаар байсан юм.

Улсын төв номын сангийн өмнө байсан, Лениний залгамжлагч И.В.Сталины хөшөөг 1990 онд буулгаж оронд нь их номч, гүүш, эрдэмтэн Бямбын Ренчиний хөшөө босгосон ч МАН эрх барьж байсан 20 жилийн хугацаанд Лениний хөшөөнд  хэн ч гар хүрээгүй өнөө хүрсэн билээ.

0 Сэтгэгдэл
нураавал нураана л биз,сайн хүн муу хүн гээд илүү дутуу юм яриад яахав
МАН-ынхан ирж алчуур дүүрэн нулимс унагасангүй юу. Гэртээ л гашуудаж байгаа байх даа. Наадахаа Ө.Энхтүвшинд бэлэглэвэл таарна.
Баяртай их багш минь, сургаалийг нь дагаж хүн алдаг МАН-тайгаа хамт л явлаа даа
Хамгийн их уншсан