Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
“ҮНДЭСНИЙ НОМЫН САН” САН ХӨМРӨГӨӨ ЗУЗААТГАЛАА
“Ном бол ертөнцийг харах цонх” гэдэг үгийн үнэ цэнэ өдий хүртэл алдагдаагүй, цаашдаа ч алдахгүй биз. Сүүлийн жилүүдэд цахим мэдээллийн хэрэгсэл олширч үүнд ном өөрийн байр сууриа алдаж байна гэж олон хүн өгүүлдэг ч бид ном уншсан хэвээр л байна. Өөрийн мэдэхгүй зүйлийг номноос л мэдэж авдаг. Тиймдээ ч ном бүтээх ажлыг хүн бүр энэ насандаа хийх ёстой буянуудын нэг гэх нь ч бий. Ном бүтээн туурвидаг хэвлэлийн үйлдвэр манай оронд үүсч хөгжөөд зуун жилийг ардаа үджээ. 1912 онд анхны хэвлэх үйлдвэр байгуулагдсан бол эдүгээ хорь гаруй үйлдвэр ажиллах болж. Техник технологийн хувьд ч хуучнаа бодвол илүү сайжирсан. Энэ ойн арга хэмжээний хүрээнд Монголын хэвлэлийн үйлдвэрийн холбооны гишүүн 23 хэвлэх үйлдвэр өөрсдийн хэвлэсэн хамгийн эрэлт ихтэй 4815 номыг Үндэсний төв номын санд хандивлалаа. Албан байгууллагууд баярын өдрөөрөө өөрсдөө баярлаад өнгөрдөг бол хэвлэх үйлдвэрийнхэн маань хүүхэд залуучуудын оюунд хөрөнгө оруулалт хийж байгаа нь энэ.
0 Сэтгэгдэл
























