Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
“Gangnam Style”-ийн PSY англиар дуулна
“Gangnam Style” дуугаараа К-попыг дэлхий нийтэд мэдрүүлж, үзэгчдийг байлдан дагуулаад байгаа Солонгосын дуучин PSY тун удахгүй шинэ синглээ гаргах гэж байна. Гэхдээ энэ удаа түүний дууны шүлэг англи хэлээр байх учир PSY-г сонсох дуртай болсон дэлхий нийтийн сонсогчид дууны утгыг ойлгох гэж ядах юмгүй болох нь. Рэппэр PSY шинэ дуу нь “Gangnam Style”-ийн амжилтыг давтаж чадах болов уу хэмээн нэлээн эмээж, хит дуу гаргах ёстой гэсэн хүнд дарамт үүрч байгаагаа BBC-д ярьжээ. Түүний “Gangnam Style” дууны клипийг үзсэн хүний тоо өдгөө 400 сая давчихаад байгаа учир ийм хэмжээний амжилт үзүүлэх уран бүтээл дахин төрүүлнэ гэдэг маш хүнд байгааг дуучин ярьжээ. Тэрээр мөн “Асуудлын гол нь миний дууны клип надаас илүү алдартай болчихоод байна” гэж хошигноод өөрийн өмнөх уран бүтээлүүдээ сурталчлах ажил ойрын үед хийх болно хэмээн өгүүлжээ. Үүний тулд тэрээр Жастин Биберийн менежер байсан алдартай продюсер Скүтэр Браунтай хамтран ажиллахаар болсон байна.
“Gangnam Style” дуугаараа К-попыг дэлхий нийтэд мэдрүүлж, үзэгчдийг байлдан дагуулаад байгаа Солонгосын дуучин PSY тун удахгүй шинэ синглээ гаргах гэж байна. Гэхдээ энэ удаа түүний дууны шүлэг англи хэлээр байх учир PSY-г сонсох дуртай болсон дэлхий нийтийн сонсогчид дууны утгыг ойлгох гэж ядах юмгүй болох нь. Рэппэр PSY шинэ дуу нь “Gangnam Style”-ийн амжилтыг давтаж чадах болов уу хэмээн нэлээн эмээж, хит дуу гаргах ёстой гэсэн хүнд дарамт үүрч байгаагаа BBC-д ярьжээ. Түүний “Gangnam Style” дууны клипийг үзсэн хүний тоо өдгөө 400 сая давчихаад байгаа учир ийм хэмжээний амжилт үзүүлэх уран бүтээл дахин төрүүлнэ гэдэг маш хүнд байгааг дуучин ярьжээ. Тэрээр мөн “Асуудлын гол нь миний дууны клип надаас илүү алдартай болчихоод байна” гэж хошигноод өөрийн өмнөх уран бүтээлүүдээ сурталчлах ажил ойрын үед хийх болно хэмээн өгүүлжээ. Үүний тулд тэрээр Жастин Биберийн менежер байсан алдартай продюсер Скүтэр Браунтай хамтран ажиллахаар болсон байна. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























