Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэгт эрүүгийн хэрэг үүсгэжээ
АТГ-ынхан Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, тус ордны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалаа  урвуулан ашигласан гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэднийг байгууллагадаа 23 сая 750 мянган төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан зүйл ангиар буруутгаж буй гэнэ.  
Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг энэ талаар өмнө нь сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэрээр  “Намайг АТГ-аас шалгаж байгаа нь үнэн. 2008 оны тавдугаар сараас эхлэн Гэрлэх ёслолын ордон “Кодак дурсамж” нэртэй хувийн гэрэл зургийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Ингээд энэ байгууллагын захирал буюу зурагчин Сүх-Очир  бидэнтэй хамтран ажиллаж эхэлсэн. Гэтэл тэр хүн ажлын байрны дүрэм журмыг удаа дараа зөрчин, ажлын байранд архидан согтуурах нь ихэссэн учир өнгөрсөн зургадугаар сарын 18-нд хамтран ажиллах гэрээгээ цуцалсан юм. Сүх-Очир хамтран ажиллах гэрээ цуцалсан өдөр намайг АТГ-д шалгуулахаар өгсөн юм билээ. АТГ-ынхан надаас байцаалт авсан. Би буруугүй болохоор айхгүй байна” гэж байсан юм.
Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан