Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Эмнэлгийн барилгын ажлыг түргэвчлүүлж өгөхийг хүслээ
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Энэрэл” эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Тус эмнэлгийг 1998 онд Эрүүл мэнд, нийгэм хамгааллын сайд болон нийслэлийн Засаг даргын хамтарсан шийдвэрээр Улаанбаатар хотын эмзэг бүлгийн иргэдэд эмнэлгийн хоёрдогч шатны тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор анх байгуулж байсан юм. Энэ үеэр эмнэлгийн дарга Ш.Хүрэлчулуун дэд сайдад хандан эмнэлгийн барилгын ажлыг түргэвчлүүлж, сүрьеэгийн тасгийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх саналтай байгаагаа хэлэв. Учир нь сүрьеэ бол амьсгалын замаар халдварладаг халдвар өвчин. Гэвч тус эмнэлэг дэх энэ өвчний тасаг зориулалтын бус барилга байгууламж буюу подвальд байрлаж байгаа нь халдвар хамгааллын дэглэм алдагдахад хүрч байгаа юм. Тиймээс сүрьеэгийн тасгийг шилжүүлэх хүсэлтэй байгаагаа яамны удирдлагадаа илэрхийллээ.
Б.Мишээл
0 Сэтгэгдэл
























