Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Архинд донтогчдыг мэргэжилтэй болгоно
ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт өнөөдрийн байдлаар 131 өвчтөн эмчлүүлж байна. Тэдний 17 нь эмэгтэй. Архинд донтож, албадан эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн 50 гаруй хувь нь сүрьеэ, элэгний хатуурал зэрэг суурь өвчтэй, 25-45 насныхан гэнэ. Сүүлийн үед нийгмийн стресс, ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн тогтворгүй байдлаас болж архинд донтох эмэгтэйчүүдийн тоо олширч буйг мэргэжилтнүүд хэлж байна.
ШШГЕГ-ын харьяа дээрх газар нь сум дундын эмнэлгийн статустай. Шүүхийн шийдвэрээр хүргэгдэн ирсэн өвчтөнүүд 3-6 сар хордлого тайлах, архи уух дуршил бууруулах, сэтгэл зүйн эмчилгээ хийлгэдэг байна. Энэ хугацаанд тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна мэргэжил олгох сургалт явуулахаар болжээ. Тиймээс Архидан согтуурахтай тэмцэх сангийн хөрөнгөөс мужаан, үсчин, гоо сайхны сургалт явуулах анги танхим тохижуулсэн аж. Өвчтөнүүд эмчлүүлэх хугацаандаа сургалтад хамрагдсанаар мэргэжлийн үнэмлэхтэй болж, тэндээс гараад мэргэжлээрээ ажиллах боломжтой.
Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх газрын дарга, хурандаа Д.Энхтайваны хэлснээр бол таван өвчтөн тутмын хоёр нь архинаас гардаг гэнэ. Архинд донтох нь сэтгэл зүйн өвчин. Урт хугацаанд эдгэрдэг, тухайн хүний сэтгэл зүйгээс их хамаарч эмчилгээний үр дүн гардаг гэдгийг ч онцолсон юм.
Архинд донтох өвчтэй өвчтөнүүдийн 38-41 хувь нь хөдөлмөрийн чадваргүй, 26-31 хувь нь давтан ирэгсэд байдаг аж. Харин өнөөдрийн байдлаар тус газар эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн 26 нь орон гэргүй, 43 нь ганц бие, 75 нь гэр бүлээсээ салсан гэсэн судалгаа байна.

0 Сэтгэгдэл