БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Боловсролын чанарын ялгааг арилгах чиглэлээр Дэлхийн банктай хамтарна
Боловсролын сайд П.Наранбаяр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли, Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн Боловсролын салбар хариуцсан менежер Кристиан Аэдо тэргүүтэй баг бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.Монгол Улс 1991 онд Дэлхийн банкны гишүүнээр элсэн орж, 2006 оноос боловсролын салбарт хамтран ажиллаж эхэлсэн. Боловсролын яам болон Дэлхийн банкны хамтын ажиллагааны хүрээнд “Боловсролын чанарын шинэчлэл”, “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн 2022 онд Монгол Улс анх удаа PISA үнэлгээнд ороход Дэлхийн банкнаас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.Уулзалтад оролцсон төлөөллүүд Дэлхийн банк болон Боловсролын яамны олон жилийн үр дүнтэй хамтын ажиллагааг цаашид илүү нягт үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх боломжийг ярилцав. Мөн цаашид хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах, боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэхэд хамтран ажиллах, үүний тулд яриа хэлэлцээ хийх шаардлагатайг онцоллоо.


Боловсролын сайд П.Наранбаяр “Дэлхийн банкны үндсэн зорилго болох ядуурлыг бууруулахын гол түлхүүр нь боловсрол, боловсролын суурь нь тэгш хүртээмж байдаг. Сайн багш, сайн сургуулийг Монгол Улсын өнцөг булан бүрт бий болгосноор боловсролын түвшин нийтээрээ сайжирна” хэмээж, хөдөө, орон нутагт сайн сургууль, сайн сургалтын агуулга, сайн багшийг хүргэх, нүүдлийн соёлд тохирсон сургуулийг бий болгох, малчдын хүүхэд дотуур байрнаас бус гэрээсээ сургуульдаа явах боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг хүсэн, ерөнхий боловсролын салбарт томоохон төсөл хэрэгжүүлэх уулзалт, хэлэлцүүлгийг эхлүүлэх талаар хэлэлцэв.
0 Сэтгэгдэл

























