Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Нийслэлийн Ардчилсан нам ахмадуудаа хүлээн авлаа
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болсон 400 ахмадаа Нийслэлийн Ардчилсан намынхан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтыг нээж Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Ц.Энхцэнгэл ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлж, Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарын мэндчилгээг дамжуулсан юм. Үүний дараа Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Ц.Оюундарь болон АЗХ, АЭХ-ны удирдлагууд ахмаддууддаа хандан мэндчилгээ дэвшүүлж Олон улсын ахмадын баярын мэнд хүргэсэн.
Энэ үеэр Ардчилсан намын ахмадууд дүүрэг дүүргээрээ урлагийн тоглолтоо сонирхуулж, дуулж бүжиглэн ахмадууддаа авъяасаа үзүүлж, бие биеэндээ мэндчилгээ дэвшүүлсэн нь энэ удаагийн уулзалтын нэг чимэг нь байлаа.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан