Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Архинд донтож эмчлүүлэгчдийн олонхи нь 25-45 насныхан байна
ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт өнөөдрийн байдлаар 131 өвчтөн эмчлүүлж байна. Тэдний 17 нь эмэгтэй.  Уг нь, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 210 тоот тушаалаар бол 100 ортой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй ч ачаалаа дийлэхгүй байгаа гэнэ. Архинд донтож, албадан эмчилгээнд ирж байгаа өвчтөнүүдийн бараг 50 гаруй хувь нь сүрьеэ, элэгний хатуурал зэрэг суурь өвчтэй, 25-45 насныхан байна. Тэд нийгмийн стресс, ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн тогтворгүй байдлаас болж архинд донтож байна. Мөн сүүлийн үед эмэгтэйчүүд их ирэх болсон гэж тус газрын ерөнхий эмч, дэд хурандаа Л.Хэрлэнцэцэг хэлжээ.
Тус эмнэлэг сум дундын статустай. Шүүхийн шийдвэрээр хүргэгдэн ирсэн өвчтөнүүд 3-6 сар хордлого тайлах, архи уух дуршил бууруулах, сэтгэл зүйн эмчилгээ хийлгэдэг. Энэ хугацаанд тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна мэргэжил олгох сургалтууд явуулахаар болоод буй аж.Тиймээс ч Архидан согтуурахтай тэмцэх сангийн хөрөнгөөс  мужаан, үсчин, гоо сайхны сургалт явуулах анги танхим, тоног төхөөрөмжийг тохижуулж, клубын нээлтээ хийжээ. Өвчтөнүүд эмчлүүлэх хугацаандаа сургалтад хамрагдсанаар мэргэжлийн үнэмлэхтэй болж, гараад мэргэжлээрээ ажиллах боломжтой юм.
Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх газрын дарга, хурандаа Д.Энхтайваны хэлж буйгаар таван өвчтөн тутмын хоёр нь архинаас гардаг гэнэ. Архинд донтох нь сэтгэл зүйн өвчин бөгөөд урт хугацаанд эдгэрдэг, тухайн хүний сэтгэл зүйгээс их хамаарч эмчилгээний үр дүн гардаг гэдгийг онцолж байсан юм. Мөн ар гэрийн анхаарал халамж нөлөөлдөг байна.
Архинд донтох өвчтэй өвчтөнүүдийн 38-41 хувь нь хөдөлмөрийн чадваргүй, 26-31 хувь нь давтан ирэгсэд байдаг аж.  Харин өнөөдрийн байдлаар тус газар эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн  26 нь орон гэргүй, 43 нь ганц бие, 75 нь гэр бүлээсээ салсан гэсэн судалгаа байна.  

Б.Алтан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан