Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Жагсаалын цаадах маафаан
Жагсаал, цуглаан. Үүнийг бид өдөр болгон сонсоод бараг чих дөжрөх нь. Иргэд янз бүрээр л жагсч цугладаг болж. Зарим нь эрх ашгийнхаа төлөө жагсч байхад, зарим нь бусдын төлөө тэмцэж, жагсаал зохион байгуулж, түүнээсээ болж шоронд орох нь ч бий. Бүр бусдын төлөө өлсч байгаа нь энүүхэнд. Гэхдээ л жагсаал хийж байгаа нөхдүүд нэг л худлаа санагдаад байдаг юм. Яагаад гээч, жагсаал цуглаан зохион байгуулж, тэргүүлсэн хүн хэзээ ч үнэн сэтгэлээсээ жагсдаг нь юу л бол.
Иргэний хөдөлгөөнийхөн гэж бид мэднэ дээ. Тэд бол жагсаал цуглаанаар далимдуулж, шантааж хийдэг. Байгаль орчны төлөө, бусдын сайн сайхны төлөө гэж байгаа ч яг үнэндээ өөрсдийнхөө амьдралыг л бодоод л хэдэн төгрөгөнд худалдагдаад л дуусдаг.
Тэгвэл өнөөдөр МОХ “Оюутны талбайгаа аваръя” гэж эсэргүүцлийн жагсаалыг “BLUEMON” гэдэг компанийн эсрэг хийхээр зэхэж байна. Жагсаал өнөөдөр 11 цагаас болох аж. Тэгэхээр оюутнууддаа хандаж хэлэхэд, МОХ-ны нөхдийг хараарай. Цаадуул чинь та нараар далимдуулж тус компаниас мөнгө “хусах” вий дээ. Жагсаалын цаадах маафаан ердөө л энэ шүү. Товчхондоо гэвэл та нараар далимдуулж цаадуул чинь л мөнгө аваад чимээгүй болно. Тэртээ тэрэнгүй нэгэнт зогсоол болгочихсон талбайг тэд чөлөөлж чадахгүй. Тэгээд ч тэнд машинаа тавьсан хүмүүс та нарын талбайг санаатайгаар булааж аваагүй. Хэрэв чөлөөлөөд өг, ямар нэгэн арга хэмжаа зохион байгуулъя гэвэл чөлөөлөөд өгч л таараа. Тэгэхээр жагсаалаар далимдуулах вий дээ МОХ-ныхон.

Д.Намнан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан