Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Э.БАТ-ҮҮЛ: БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ НЭГ ЦОНХООР ШИЙДНЭ

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл барилгын салбарын мэргэжлийн 12 холбооны төлөөлөлтэй уулзлаа. Засаг дарга хэлэхдээ “43 барилгыг дахин шалгаж байгаа. 13 нь стандарт хэтрүүлсэн. Зөвшөөрлийн ямар нэгэн зөрчилгүй дөрвөн барилга байна. Зөрчил үүсгэсэн хувь хүн албан байгууллагад зохих журмын дагуу арга хэмжээ аваад явна. Гэхдээ энэ бол барилгын салбарыг хааж, боож байгаа хэрэг биш гагцхүү стандартаа мөрдөхийг л үндсэн хуулийн зүйл заалт ёсоор шаардаж байгаа хэрэг. Барилгын салбарынхны зовлон бэрхшээлийг ойлгож байна. Бид гол нь ойлголцох ёстой. Барилга барих зөвшөөрөл авахын тулд 82 гарын үсэг цуглуулж, 179 хоног хөөцөлддөг журмыг өөрчилж, үнэхээр зайлшгүй улсын онцгой бүсэд хамаарах, тухайн салбарын яамнаас зайлшгүй зөвшөөрөл авах ёстой гэсэн тодорхойлолттой газрыг, журмаар нь явуулна. Бусдаар бол асуудлыг тулгарч буй эрсдэлтэйн холбож явах нь зөв” гэлээ.
Цаашид барилга барих зөвшөөрлийг нэг цонхоор өгдөг болж, нэг дарга, албан тушаалтны оролцоог багасгана. Төр өөрөө үйлчилгээний байгууллага тул төрийн байгууллагууд нь таны нэрийн өмнөөс хөөцөлдөж өгөх ёстой гэдгийг онцоллоо. Харин барилгын салбарынхан “Өнөөдөр нийслэлд “төр” солигдож өөр хэмнэл, шинэ бодлогоор явж эхэлснийг нийслэлийн иргэд бүгд харж байгаа. Бид ч ойлгож байна. Гэхдээ 1990 оноос л ингэж эхэлсэн бол бүх зүйл өдийд хэл ам багатай байх байлаа” гэв. Харин барилгын үнийн тухайд Э.Бат-Үүл дарга “Үнэ өсч байгаа нь эрэлт нийлүүлэлтийн хуулиа дагаж байгаа. Нөгөөтэйгүүр байрны үнэд нөлөөлж байгаа барилгын материалын бөөний нэгдсэн төв, парк байгуулж болох юм” гэлээ.

0 Сэтгэгдэл