Альцгеймерийн өвчин буюу нэгэн төрлийн зөнөх өвчин тусахаас сэргийлэх сайн аргыг эмч нар олсон бололтой. Америкийн эрүүл мэндийн их сургууль ба Тель Авивын их сургуулийн судлаач нар нь тогтмол залбирал хийдэг хүмүүс нь Альцгеймерийн өвчнөөр өвдөх эрсдэл нь 50% буурдаг болохыг тогтоожээ.
Чин сүсгээр хийж байгаа залбирал гэдэг бол оюун ухаан, ухамсрыг бүрэн дайчилдаг сэтгэн бодох ажиллагаа юм. Харин бүх л төрлийн сэтгэн бодох ажиллагаа нь тархины үйл ажиллагаан эерэг нөлөө үзүүлдэг нь нэгэнт батлагдсан зүйл.
Тэгэхээр шашин шүтлэгээс үл хамаараад орой, өглөө гэлтгүй тогтмол залбирал, мөргөл үйлдэж байвал Альцгеймерийн өвчин нэртэй тун ч таагүй эмгэгээс зуун хувь биш юм гэхэд 50% сэргийлэх боломжтой гэдэг бол сүсэг бишрэлтэй хүмүүсийн хувьд тун ч таатай мэдээ юм.
Үүнтэй адилаар зөв техник, аргын дагуу бясалгал хийх нь мөн л нас ахихыг дагалдан явж байдаг оюун ухааны хомсдол үүсгэдэг элдэв эмгэгээс сэргийлдэг болохыг мөн адил тогтоосон байна.
Уншигч эрхэмд Альцгеймерийн өвчиний талаар товч тодруулга хүргэхэд энэ эмгэг нь 65 –аас дээш насны хүмүүс гол төлөв өвддөг эдгэрэшгүй, мэдрэлийн гаралтай оюун ухааны саатал юм. Шинж тэмдэгийн хувьд гэвэл будлиу болох, уцаарлангүй болох, түрэмгий авиртай болох, сэтгэл санаа хувирамтгай болох, өөрөө хэлж ярих ба бусдын хэлж ярьсныг ойлгох чадвар алдагдах, урт хугацааны санах ой алдагдах зэрэг зүйлс илэрдэг бөгөөд яваандаа ухамсар нь өвчинд дийлэгдэх унтрахыг хэрээр биеийн бүх л үйл ажиллагаа хямралд орон алдагдаснаар үхэлд хүргэдэг.
Тэгэхээр уншигч та хааяа нэг ч гэлээ, орой үдэшдээ унтахын өмнө итгэж биширдэг зүйлдээ чин сэтгэлээсээ залбиран мөргөж, маань уншиж байхад илүүдэхгүй юм байна шүү.