Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Г.Отгонтамир: Автомашингүй өдөр цахилгаан хөдөлгүүртэй дугуй, скүүтерийг хөдөлгөөнд оролцуулахгүй

 

Г.Отгонтамир: Автомашингүй өдөр цахилгаан хөдөлгүүртэй дугуй, скүүтерийг хөдөлгөөнд оролцуулахгүй

"Автомашингүй өдөр-2023" арга хэмжээг "Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа" уриан дор есдүгээр сарын 23-ны бямба гаригт зохион байгуулах болсонтой холбоотойгоор албаныхан мэдээлэл өглөө.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн Ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир: Энэ жилийн хувьд өглөөний 07:00 цагаас орой 18:00 цагийн хооронд Бага тойруу хэсэн буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, Бөмбөгөрийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж, Олимпын гудамжинд түр хязгаарлалтыг хийнэ.

Автомашингүй өдрийг жилдээ хоёр удаа зохион байгуулдаг.  Өмнөх автомашингүй өдөр 2-12 насны 12 хүүхэд унадаг дугуйнд мөргүүлж гэмтсэн тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс иргэдэд биеийн хүчээр жийх унадаг дугуй болон дугуйт төрлийн тэшүүрээс бусад төрлийн цахилгаан скүүтер, цахилгаан унадаг дугуй, сурроныг хөдөлгөөнд оролцохыг хориглож байгаа. Учир нь, автомашингүй өдөр гэр бүлээрээ бага насны хүүхдээ дагуулан алхаж байх үед цахилгаан хөдөлгөөнтэй тээврийн хэрэгслээр бага насны хүүхдийг мөргөж гэмтээх дуудлага өмнөх автомашингүй өдөр 12 ирсэн. Иймд биеийн хүчээр жийх унадаг дугуй болон тавцат дугуйнаас бусад цахилгаан хөдөлгүүртэй цахилгаан дугуй, скүүтерийг хөдөлгөөнд оролцуулахгүй.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган: Энэ арга хэмжээний үеэр хүүхдийн үзлэг, чих хамар хоолойн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын зөвлөмжийг хуваарилагдсан асруудад зохион байгуулна. Мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг даргын тамгын газар  өөр өөрийн байршилд үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөсөн байна.  Харин Төв талбай дээрх үйл ажиллагаа өглөө 10:00 цагаас эхэлнэ. Талбайд соёл, урлагийн болон спортын олон үйл ажиллагаа явуулахаар болсон байгаа.

12 зах, худалдааны төв ажиллахгүй

Автомашингүй өдрөөр төвийн дөрвөн дүүргийн 12 зах, худалдааны төвийн амралтын өдрийг бямба гарагт шилжүүлжээ. Тодруулбал, “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Дүнжингарав”, “Барс”, “Баянзүрх”, “Баянзүрх-2”, “Ханталст” худалдааны төв, “Өгөөмөр” зах, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр ажиллахгүй. Мөн Сүхбаатарын талбайд халуун хоол, хүнсээр таван асар, явуулын хоолны 13 газар иргэдэд үйлчилнэ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан